Монголоос Меринг хот: Сурагч солилцоогоор анх Германд ирж байсан Солонго Тремл мөрөөдлөө биелүүлэн одоо энд амьдарч байна
16 цагийн өмнө
Монгол Улсаас хамгийн анх Германы улс төрд хөл тавьсан эмэгтэй гэдгээрээ танигдсан Н.Солонго Тремлийг уншигч олон эчнээ таних болсон билээ.
Тодруулбал, Германы улс төрд орсон монголын хамгийн анхны эмэгтэй Н.Солонго Тремл нь Бавари мужийн Иргэний төлөөлөгч, ГБАБЗөвлөлийн Дүүргийн Дэд дарга, Монгол Германы хамтарсан Отгонбаяр сан, МЗХ Германы үүсгэн байгуулагч, зөвлөхөөр ажилладаг юм.
Германы Friedberger Allgemeine сонинд гадаад улсаас тус улсад нутагшин амьдарч буй иргэдийн талаарх нийтлэл гаргадаг бөгөөд энэ удаад Н.Солонго Тремлийн талаар гарсан нийтлэлийг уншигч та бүхэнд орчуулан хүргэж байна.
Монголоос Мерингд : Сурагч солилцоогоор Германы Бавари мужид анх ирж байсан Солонго Тремл энд амьдрах шийдвэрээ тухайн үедээ гаргаж байжээ. Монголоос ирсэн Солонго Тремл Герман хэл заадаг ба 2008 оноос хойш Бавари мужийн Меринг хотод амьдарч байна. Германд ирж, ажиллаж амьдарснаар түүний хүүхэд насны мөрөөдөл биелжээ.
Одоо 41 настай Солонго Тремл бөгөөд тэрбээр 11 настайдаа буюу 1995 онд сурагч солилцоогоор Герман улсад анх ирж байжээ. Түүний хувьд ирсэн үеэсээ л Бавари мужийн орчин найрсаг иргэдэд ихээхэн татагдаж байжээ.
Герман хэлийг 8 наснаасаа сурсан тэрбээр зүрх сэтгэлээсээ Герман хэл, амьдарч буй Бавари мужид дурлан 11 насандаа Бавари мужид заавал амьдарна хэмээн өөртөө амлалт өгч байсан гэдэг.
Үзэсгэлэнт Бавари мужид бүхий л зүйл бий. Бусад хүмүүс манай мужид ирж аялахыг их хүсдэг. Европийн өөр улс оронд юм уу Германы өөр мужид очихоор би Вителбахын газраа их санадаг. Цагаан зайдас, Брецел талх, үүрэг хариуцлага хариуцлага, үнэнч тууштай байдал бол Герман улсыг тодорхойлж болох зарчимууд гэж хэлж болно. Эхэндээ бүхнийг яг таг төлөвлөх хэцүү санагддаг байсан ч одоо бол эмх цэгц, хариуцлаганд би өөрөө ч дуртай болсон.
Нүүдэлчин Монгол өв соёлоосоо, Монгол сайхан морьдоо, Монгол зочломтгой эелдэг зангаа энэ улсад аваад ирмээр санагддаг. Надад Германы байгаль болон ард иргэдийн сахилга бат, дүрэм журамтай, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хандлага тун таалагддаг. Миний хоёр дахь эх орон шүү дээ. Герман хүмүүс их тусч бие биендээ их тусалдаг. Энэ нь надад таалагддаг. Миний амьдарч буй газар хүмүүс нэгэндээ их тусалдаг. Жишээлбэл: Манай хөршүүд хичнээн найрсаг гээч мөн Netto дэлгүүрийн худалдагч эмэгтэй нэрээр минь хүндэтгэж мэндэлдэг, шуудангийн эелдэг ажилчид хадагтай Тремл гэдэг. Эмийн сангийн ажилчид болон Фитнесийн дасгалжуулагчид маш хичээнгүй. Хүн хаанаас ч ирсэн бай жижигхэн зүйлээр хандлага нь мэдрэгддэг шүү дээ. Би энд амьдарч буйдаа маш их талархдаг. Бүх дэлхийн хүмүүс аз жаргалтай, баяр хөөр дүүрэн, эрүүл энх байгаасай гэж хүсэж байна хэмээн тэрбээр товч ярилцлагадаа дурьджээ.
нийтлэлийн холбоос энд ДАРНА УУ
https://www.augsburger-allgemeine.de/friedberg/solongo-treml-ein-lebenstraum-erfuellt-deutschunterricht-in-mering-109524671#cxrecs_s
Зочин · 14 цагийн өмнө
BOOBN XXN80955877
Зочин · 15 цагийн өмнө
SEXSYGR VANXANDI80955877ANUSN