Өнгөрсөн шөнө Сонгино Хайрхан дүүргийн Баянхошуу уулын орчим газар хөдлөлт бүртгэгджээ
8 цагийн өмнө
Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүргийн Баянхошуу ууланд болсон газар хөдлөлтийн мэдээ
-Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүргийн Баянхошуу ууланд болсон газар хөдлөлтийн мэдээ 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 35 минут 27 секундэд (Улаанбаатарын цагаар) Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүргийн Баянхошуу ууланд (48.00N 106.82E) магнитуд Мl 2.8-тай газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтдоо III-IV баллын (Зураг.1),
Улаанбаатар хотын Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөрсогоот, Арсогоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь-Эх орчмын зарим ард иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Газар хөдлөлтийг мэдэрсэн иргэд хүнд машин мөргөх шиг нүргэлсэн дуу гарсан, дэлбэрч байгаа юм шиг чимээ гарсан, чичирхийлэл мэдэрсэн гэсэн мэдээлэл өгсөн.
ООГХ Одон орны оргилд ажиллаж буй хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад (хадан хөрсөнд) I-II баллын чичирхийлэл үүсгэсэн байна.
Зочин · 3 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh