Ёс зүйтэй Монгол хүн бүр "Говь" компанийг бойкотлох хэрэгтэй!
өчигдѳр
2025 оны долдугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрлах “Канте” шөнийн цэнгээний газрын гадна нэгэн иргэний биед бүлэглэн халдсан ноцтой хэрэг гарсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж, иргэдийн бухимдлыг өдөөж байна.
Тус хэрэгт “Таванбогд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан холбогдсон гэх мэдээлэл цацагдаад буй. Мөн тэрбээр хэрэг гарсны дараа Монгол Улсаас оргон гарсан нь батлагдсан талаар эх сурвалжууд мэдээлсэн ч, компанийн зүгээс өнөөг хүртэл албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Нийгмийн сүлжээнд "Говь" компанийн бүтээгдэхүүнийг бойкотлох уриалга эрчимтэй тархаж, хэрэглэгчид хувь хүний ёс зүйгүй үйлдэл нь байгууллагын нэр хүнд, нийгмийн хариуцлагын асуудалтай салшгүй холбоотой гэж үзэж буйгаа илэрхийлж буй юм.
Хэрэглэгчийн ухамсартай сонголт, шударга ёс, хариуцлагын зарчимд тулгуурласан “cancel culture” буюу хариуцлагын соёлыг дэлгэрүүлэх цаг ирснийг олон хүн онцолж байгаа бөгөөд хэрэв хууль хяналтын байгууллагаас урьдчилсан үнэлгээ, хариуцлага тооцох алхам хийхгүй бол бойкот нь иргэний зүгээс үзүүлэх хариу арга хэмжээ болох юм.
Ёс зүйтэй Монгол хүн бүр "Говь"-ийг бүрэн бойкотлох хэрэгтэй!
С.Сарнай
сонин.мн
Зочин · 4 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · өчигдѳр
hovdiin hogiin hulgaichiin shees
Зочин · өчигдѳр
Оршуулсан авилга авагчийг хорь
Зочин · өчигдѳр
ANUSN80955877UILCHLGE VANXANDI
Зочин · өчигдѳр
BOOBN XXNO80955877