Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны дахин төлөвлөлтөнд орсон 22 дугаар байрны хяналтын хорооны иргэд, төсөл хэрэгжүүлэгч “Хан хөгшин стэйт” ХХК-ийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт хийж, санал солилцлоо.

 

Тус байрны оршин суугчдын тухайд төсөл хэрэгжүүлэгч компаниас метр квадратын үнийг уян хатан байдлаар зохицуулахыг хүссэн бол компанийн зүгээс гэрээг эргэн харж, шийдлийг ирэх долоо хоногт танилцуулахаар болов.

 

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө “Дахин төлөвлөлтийн асуудал бүрэн шийдэгдэхгүй хүнд нөхцөлд олон жил хохирсон иргэдийн асуудал энд яригдаж байгаа учир компани аль болох иргэдийн талд асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Хэдийгээр компани ашигтай ажиллах ёстой гэдгийг ойлгож байгаа хэдий ч нэн тэргүүнд өрх толгойлсон иргэд, тэтгэврийн настай ахмадууд байгаа гэдгийг ухамсарлаж оршин суугчдад уян хатан үнийн нөхцлийг санал болгож өгөхийг хүсье. Барилгын компани, иргэд хоорондоо ойлгоцож чадахгүй бол төсөл удаашрах, иргэд дахин хохирч үлдэнэ гэдгийг хаа хаанаа бодолцох хэрэгтэй” гэв.

 

сонин mn