УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Сэлэнгэ аймагт гараад байгаа ойн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт бартаат замын, туулах чадвар өндөртэй, аврах, эрэн хайх зориулалт бүхий, дотроо амрах боломжтой Камаз 4326 маркийн авто машин, Австри улсын 6 хүний Ranger хийлдэг завины хамт хүлээлгэн өгсөн байна.

 

Энэ талаар тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж

Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр манай аймагт гараад байгаа ойн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт бартаат замын, туулах чадвар өндөртэй, аврах, эрэн хайх зориулалт бүхий, дотроо амрах боломжтой Камаз 4326 маркийн авто машин, Австри улсын 6 хүний Ranger хийлдэг завины хамт хүлээлгэн өглөө.

Одоо идэвхтэй асаж байгаа түймрийн голомтууд нь ихэвчлэн хөвчийн гүндээ , модны унианга ихтэй байгаа нь машин техник хүрч очиход ихээхэн хүндрэл үүсээд байсан юм.

Нэн чухал шаардлагатай, зориулалт бүхий авто машиныг өгсөн нь цаг үеэ олсон томоохон дэмжлэг болж байгаа юм. Танд ажлын амжилт хүсье.