Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж, магадлангийн дүгнэлт гаргууллаа
3 цагийн өмнө
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Лаг шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар Лаг шатаах үйлдвэр төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан, магадлангийн дүгнэлт гарсан, дараагийн шатны бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна. Уг үйлдвэр хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм. Жилд 843,200 метр.куб лагийг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүнэ. Улмаар лагийг боловсруулж устгах төдийгүй нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах, үнэрийн голомтыг арилгах, эрчим хүч үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой төсөл юм.
Төслийн нийт талбай ойролцоогоор 40,000 ам.метр байх бөгөөд СХД-ийн 20 дугаар хороо Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд лаг шатаах үйлдвэрийг барихаар төлөвлөж буй.
Зочин · 3 цагийн өмнө
80955877TAASHAALG XISLEER80955877
Зочин · 3 цагийн өмнө
SEKSEER UILCHLN VAWALDEKEERORBOOBW XXMO