Энэ бяцхан хүү бол  Г.Ариунбаатарын багын төрх. Тэрбээр 23-настайдаа "МУГЖ" цол тэмдгийг хүртэж алдраа мандуулсан. ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит дуурийн гоцлол дуучдын олон улсын XXIV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, тэргүүн байрын шагналыг хүртсэнийг нь өндрөөр үнэлэн МУГЖ өгсөн гэдэг.

Түүнийг монгол түмэн халуун алга ташилттай хүлээн авч байсан. Шагнал нь томдлоо, нүдээ олсонгүй гэх шүүмжлэлийг дагуулаагүй уран бүтээлч.  Манай дуурийнхан төрмөл авьяасаар бол дэлхийд гайхагддаг.

                     

Харин уран бүтээлээрээ "онц" дүн авдаг уран бүтээлчийн хувийн амьдралын асуудал тийм ч даруухан биш бололтой. Нэг хэсэг сүлд караокед согтуугаар эмэгтэй хүнд гар хүрэн танхайрсан гэх мэдээлэл хэвлэлийн шар хуудаснаас салаагүй. Тэгвэл саяхан эхнэрээ араар тавин мэргэжил нэгтэйгээ бүсгүйтэйгээ амрагийн харилцаа тогтоосон хэмээн түүний эхнэр нь цахим хуудсаараа тараасан. Гэвч энэ талаар дуучин залуу ямар ч тайлбар өнөөг хүртэл хийгээгүй.

Д.Ана