Мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг "9009", "Хайрлаж болох уу", "Валентины захидал", "Гэнэтийн бэлэг" мюзикл, "Ану хатан", "Би эмэгтэй хүн" зэрэг кинонд тоглосоноор нь илүүтэй танина.

Мисс бүсгүйн  хайртыг "Mixx" хамтлагийн дуучин Темпо буюу Б.Болдбаатар гэдгийг уншигч та бүхэн сайн мэднэ. Фэнүүд нь тэднийг "хөөрхөн" хосууд хэмээн ам сайтай байдаг. Тэгвэл саяхан П.Шүүдэрцэцэгт нэгэн найзаас нь сэтгэлийн үгтэй зөвлөгөө иржээ.

Тодруулбал, Шүүдрээ "Миний амьдрал, миний аз жаргал, уй гашуу энэ хүнтэй л хамт. Эцсийн зогсоол хүртлээ туулах зам минь нэг. Эргэж буцалтгүй шийдсэн, бидний зорилго нэг" хэмээн дараах гэрэл зургийг нийтэлсэн байна.

Энэхүү постыг нь харсан цахим найз нь "Болж өгвөл хайрынхаа талаар, түүний тухай олонд нэг их зарлаад дэмий санагддаг. Олон хүний хэл ам гэдэг хэцүү шүү дээ. Зарим нэг нь гэм хоргүй цагаахан атаархал байхад зарим нэг нь жинхэнээсээ атаархаж тэр нь муу зүйлд хүргэж ч болно. Зүгээр та хоёрыг олны хэл амны бай болж салчих вий гэж болгоомжилсон доо хэллээ. Иймэрхүү зүйлд итгэдэггүй бол зүгээр л мартчихаара" хэмээн зөвлөжээ. 

Д.Ана