Жүжигчин Г.Ундармаагийн санаачилсан "Итгэлийн танхим" төслийн хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн "Хүүхдийн зөвлөх Поликлиник"-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулах ажлыг эхлүүлсэн. Сайн үйлсийн аяны хүрээнд олон байгууллага, хувь өөрсдийн тусламжын гараа сунгаж тусалсаар ажлынхаа 95 хувийн хийж гүйцэтгээд байна.

Г.Ундармаа: "Нүүр хуудасны найзууд бид нүүр нүүрээ харж, гар гараа барин танилцаагүй ч Үзэл бодол, үйл хэрэг нэг учраас л дотно анд найзууд мэт бие биенийхээ амжилт, баяр, жаргал зовлонг хуваалцан нэг нэгэндээ урмын сайхан үг, басхүү хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл дамжуулан, аз амжилтыг хүсэн ерөөдөг гэж

яг одоо бодож сууна. Ингэж бодохын учир нь Hoserdene Hoze гэсэн хаягтай зураач залуу Итгэлийн танхимын ханан дээр зураг зурж өгөөч гэсэн хүсэлтийг минь дуртай хүлээн авч, би таны хийж байгаа ажлыг дэмжинээ гэснээр хүүхдүүдэд зориулсан хүлээлгийн танхимын хананд урласан мод ийнхүү амиллаа.

Бие биендээ урам, баяр баясгалан, эрч хүч бэлэглэсэн ХҮНИЙ АМЬДРАЛ гэдэг яасан агуу, яасан баян тансаг, бас дулаахан гэдгийг өдөр бүр мэдэрч байгаадаа би их баяртай байна.
ХОСООДОО МАШ ИХ БАЯРЛАЛАА. Авъяаслаг уран бүтээлч дүүдээ юу санасан есөн цагаан хүсэл нь бүтэж дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь дэвшүүлье" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Д.Ана