Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо сүүлийн үед ихэд бухимдах болжээ. Учир нь тэрбээр "эгчийнхээ ажилд туслаад явдаг хорхойд ч хоргүй дүү минь шоучин пивоны газраас салдаггүй гэж бичжээ. Тавьсан зураг чинь клипний зураг гэдгийг мэдсэн үү? Энэ хүнд тийм хүмүүжил байхгүй ээ Эрхэм Соронз сэтгүүлийн эрхлэгч Туяа эгч ээ одоо болно ш дээ. 9 жил дугаар болгон дээрээ намайг муулж бичлээ хангалттай биш гэж үү??" гэлээ.

                      

Өөрийн төрсөн дүү Номико буюу Ч.Номинхолбоог ийн ташаа ойлгон мэдээлсэн явдал тун эгдүүцэн яваа бололтой. Ану "Олон жил чимээгүй л байж ирсэн. Гэхдээ миний гэр бүлийнхэнийг минь тэр тусмаа хайртай хүмүүсийг минь худлаа гүтгэх хэцүү юм. Шар мэдээ бичлээ гэхэд клипний зураг авалтын зургийг тавиад хотын гудамжаар шоудаад гэж тавих олон хүнд буруу ойлголт өгч байгаа нь харамсалтай намайг ч бас төрсний дараа ярилцлага авчаад дараагийн дугаар дээрээ тээгч эх хөлсөлсөн гэж гаргасан байсан энэ одоо ямар цаг үе вэ? Хүнлэг энэрэнгүй ёс хаана байна аа?!" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Д.Ана