Мисс, загвар өмсөгч гэх тодотголтой П.Шүүдэрцэцэг уншигч та бүхний танил хэдийнээ болсон. Гэхдээ түүнийг мисс гэхээс илүүтэй дэлгэцийн бүтээлүүдээр нь илүүтэй мэдэх биз ээ.

Тэрбээр “9009”, “Хайрлаж болох уу”,  “Валентины захидал”, хамгийн сүүлд  "Ану хатан", "Анирлагч", "Би эмэгтэй хүн" зэрэг кинонд тоглосон.

Залуу, эрч хүчтэй, ихийг хийж бүтээхийн төлөө зориглон алхаж буй П.Шүүдэрцэцэг гаднаасаа ч,  дотроосоо ч сайхан байхыг эрхэмлэдэг нэгэн. Түүний хувьд гаднах сайхнаас илүү дотоод гоо сайхан илүү санагддаг хэмээн ярих дуртай.

Хүн гаднаа хэчнээн сайхан байгаад авах юмгүй ааштай байвал хэний ч хайрыг татахгүй. Би муухай хүн байдаг гэж боддоггүй. Хүн болгон л өөрийн гэсэн онцлогтой, дүр төрхтэй, давтагдашгүй. Тийм болохоор өөрсдийн онцлогоо бүрдүүлээд, хүнд дандаа сайн санаж, дотроосоо гэрэлтэж байвал тэр нь гаднаа ч гэсэн мэдрэгддэг хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Нэг хэсэг түүнийг хамрын мэс засал хийлгэсэн гэх шар мэдээлэл цацагдаж байсан. Энэхүү мэдээлэлд жүжигчин бүсгүй маань "би ээжийнхээ хамрыг дуурайсан. Мэс засалд ороогүй" хэмээн хариулт өгсөн. Харин түүнийг хамрын мэс засал хийлгээгүй гэх нэгэн түүх өгүүлсөн, баримт болох зургийг дэлгэлээ.

Уг гэрэл зураг тэрбээр "Бидний хувирал, цаг хугацааны хувьсал... Өнгөрсөн ба одоо" гэсэн тайлбарыг хийв.

Д.Ана