Төсвийг мөшгөе: "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК 78 сая 308 мянга 40 төгрөгөөр оффисын тавилга худалдан авна
2 цагийн өмнө

Төсвийн мөнгийг хэрэгтэй, хэрэггүй тендерт хэрэглэдэг гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэгвэл хэрхэн зарцуулагдаж байгаа талаар "ТӨСВИЙГ МӨШГӨЕ" булангаараа хүргэдэг билээ.
Энэ удаад "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК нийт 78 сая 308 мянга 40 төгрөгөөр оффисын тавилга худалдан авах тендер зарласныг онцлоё.
Уг нь төрийн байгууллагууд аль л болох төсвөө танаж, хэмнэлтийг хийх "Төрийн хэмнэлтийн тухай хууль" гаргасан байдаг. Гэвч бодит байдал дээр шинэхэн тавилгаар оффисоо тохижуулахад мөнгө зарцуулахаар болжээ.

Өөрийн хөрөнгөөр худалдан авалтын тендер зарласан тус байгууллага дараах зүйлсийг авах ажээ.
- Бичгийн ширээ /2 хүний ком/
- Бичгийн ширээ /Г хэлбэрийн/
- Хурлын ширээ
- Оффисын сандал /Дугуйтай, гарын тавиур тохируулдаг/
- Сургалтын ширээ, сандалны ком
- Оффисын шүүгээ
- Хүлээлгийн сандал
- Удирдлагын ширээ
- Сандал зэргийг худалдан авах юм байна.



Холбоотой мэдээлэл:
Төсвийг мөшгөе: Ирэх онд тавигдах явган хүний болон дугуйн замын төсөвтэй танилц
Төсвийг мөшгөе: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын алга болсон 50 хувь юунд зарцуулагдсан бэ?
Харьцуулалт: Сайд нарын төсөв өмнөх оныхоос өсжээ
Ерөнхий сайд өссөн нутагтаа "данхайсан төсөв" тусгажээ
Төсөв мөшгөе: Ерөнхий сайдын ажлын алба 5 тэрбумыг юунд зарцуулав
Төсвийг мөшгөе: Засаг даргын машиныг 150 сая төгрөгөөр & хогны машин 190 сая төгрөгөөр худалдан авна
Төсвийг мөшгөе: Ямар "тавилга" авах нь тодорхой бус ч 800 сая төгрөгөөр эд хогшилтой болно
Төсвийг мөшгөе: Боловсрол, шинжлэх ухааны яам үе үеийн сайд нарын хөргийг 76 саяар зуруулна
Төсвийг мөшгөе: 100 жилийн ойдоо зориулж хаягжилт, гадна хашааг 420 сая төгрөгөөр солино
Төсвийг мөшгөе: Цагдаагийн постыг 50 сая төгрөгөөр засварлана
Төсвийг мөшгөе: Гаалийн ерөнхий газар төсөвт суулгаагүй 2,8 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авна






