Ирэх оны Нийслэлийн төсвийн ихэнхи хувь нь явган хүний зам болон дугуйн замыг тавихад зарцуулагдах нь ээ. "Төсвийг мөшгөе" булангаараа онцлон хүргэж байна. 

Нийслэлийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн замыг барихаар төлөвлөснөөс 2026 онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна хэмээн мэдээлсэн. Эдгээрийн төсөвт өртгийг нийслэлийн ирэх оны төсөвт дараах байдлаар тусгаж, баталжээ. 

  • Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд уулын авто зам дагуу явган хүний болон дугуйн зам тавих юм байна. Энэхүү тохижилтод нийслэлийн төсвөөс 3.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.
  • Сэлбэ голын эрэг дагуу дугуйн зам тавих нийслэлийн нийт төсөвт өртөг 478 сая төгрөг бөгөөд ирэх онд бүтээн байгуулалтыг 95.7 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
  • Чойжин ламын сүм музейн баруун, зүүн талд явган хүний болон дугуйн замыг шинээр барихад 179 сая төгрөгийг баталжээ. Нийт төсөвт өртөг 1.1 тэрбум төгрөг.
  • Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг тойрсон бетон суурьтай төмөр хашааг нурааж, явган хүний болон дугуйн зам тавих нийт төсөвт өртөг 108 сая төгрөг бөгөөд үүнээс ирэх онд 24 сая төгрөгийг зарцуулахаар тусгажээ.
  • Ногоон нуурын гудамжны хоёр талын явган хүний болон дугуйн зам, авто зогсоол байгуулах тохижилтын ажлын нийт төсөвт өртөг 5.6 тэрбум төгрөг, үүнээс ирэх онд 833 саяыг төсөвлөсөн байна.

Ирэх онд Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барих аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байна. Өнгөрсөн онд 2025 онд 54.2 км урт, 205,414 ам.метр талбай бүхий дугуйн болон явган замын 14 төсөл хэрэгжүүлснээс 73,410 ам.метр талбайг угсарч дуусгасан байна.

 

 

 

Холбоотой мэдээлэл: 

Төсвийг мөшгөе: Баянбүрдийн шатсан хөшөөний оронд дөрвөн замын уулзвар байгуулах зураг төслийг 318 сая төгрөгөөр хийлгэнэ

Төсвийг мөшгөе: Ажилчдын оффисын тавилга, даргын өрөөний ширээ, буйдан зэргийг 119 сая төгрөгөөр авна

Төсвийг мөшгөе: Эдийн засгийн, хөгжлийн яам шилэн дансны хуулийг зөрчиж 371 сая төгрөгийг хаашаа шилжүүлэв

Төсвийг мөшгөе: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын алга болсон 50 хувь юунд зарцуулагдсан бэ?

Харьцуулалт: Сайд нарын төсөв өмнөх оныхоос өсжээ

Ерөнхий сайд өссөн нутагтаа "данхайсан төсөв" тусгажээ

Төсөв мөшгөе: Ерөнхий сайдын ажлын алба 5 тэрбумыг юунд зарцуулав

Төсвийг мөшгөе: Засаг даргын машиныг 150 сая төгрөгөөр & хогны машин 190 сая төгрөгөөр худалдан авна

Төсвийг мөшгөе: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 6 төрлийн шагналд мөнгөн аяга 220 сая, цом 233 сая, домбо 33 сая төгрөгөөр авч өгнө

Төсвийг мөшгөе: Ерөнхий прокурорын газар 850 сая төгрөгөөр, АТГ 156 сая төгрөгөөр тавилга, эд хогшил авна

Төсвийг мөшгөе: Эрдэнэт үйлдвэр 258,750,000 төгрөгөөр, Автотээврийн үндэсний төв 725 сая төгрөгөөр машин авна

Төсвийг мөшгөе: Ямар "тавилга" авах нь тодорхой бус ч 800 сая төгрөгөөр эд хогшилтой болно

Төсвийг мөшгөе: Боловсрол, шинжлэх ухааны яам үе үеийн сайд нарын хөргийг 76 саяар зуруулна

Төсвийг мөшгөе: 100 жилийн ойдоо зориулж хаягжилт, гадна хашааг 420 сая төгрөгөөр солино

Төсвийг мөшгөе: Цагдаагийн постыг 50 сая төгрөгөөр засварлана

Төсвийг мөшгөе: Гаалийн ерөнхий газар төсөвт суулгаагүй 2,8 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авна