Төсвийг мөшгөе: 10 аймгийн дулааны станц барих мөнгөөр хэн, хэн тоглов
5 цагийн өмнө

Манай улсад дулаан цахилгаан станц барих зайлшгүй болчихоод буйг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл мөнгөгүйдээ биш эзэн суусан удирдлагуудад учир байжээ.
Уг нь Завхан аймгийн Улиастай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Баянхонгор аймгийн Баянхонгор, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Архангай аймгийн Цэцэрлэг, Төв аймгийн Зуунмод, Говьсүмбэр аймгийн Чойр, Дундговь аймгийн Мандалговь, Хэнтий аймгийн Чингис, Сүхбаатар аймгийн Баруун-Урт зэрэг аймгууд болон сумдад орчин үеийн Дулааны станцууд ашиглалтад орох ёстой байлаа. 10 дулааны станцтай болох байсан ч 9 нь төсөл захиалагч, хэрэгжүүлэгч хоёрын буруугаас Дулааны станцгүй үлдсэн байдаг.
Дээрх станцуудын мөнгө хаачив? гэх асуултын хариулт сүүлийн өдрүүдэд хөвөрч байна.
Тодруулбал, АТГ-ынхан 2025 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн шалгалтынхаа хүрээнд Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Н.Тавинбэхийн зөвлөх П.Товуудорж, Сангийн яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад одоо Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх хийж буй Д.Нямаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.
Тэд өөрсдийн нэр дээр болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр 20 гаруй өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө Монголд эзэмшдэг бөгөөд хамгийн жижиг нь хоёр тэрбумын үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгүүдийг оффшор бүс болох Гибралтарын нутгаар дамжуулж оруулж ирсэн гэх баримтууд задарчээ.
АТГ-ын мэдээлснээр, 10 аймгийн дулааны станц дээр зөвлөх үйлчилгээний ажил хангалтай, хугацаа дууссан байхад тухайн үеийн /2019 онд/ Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөвлөх үйлчилгээний хугацааг сунгаж, төсвийг 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлж Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгосон. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон. Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэж 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсныг тогтоосон гэж мэдээлсэн.
10 аймгийн Дулааны станцын төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчээр 2018 онд БНСУ-ын “Кореа Дистрикт Хийтинг Инженеринг” ХХК, “Кореа Дистрикт Хийтинг корпорац”, “Констракшн Гуарантий Корпоратив” ХХК, Монгол Улсын “Грийн Энержи Интернэшнл” ХХК-ийн түншлэл шалгарч, 13 сая ам.долларын гэрээ байгуулж, ажил гүйцэтгэсэн байна.
Гэтэл түншлэлийн нэг оролцогч “Грийн Энержи Интернэшнл” ХХК-ийг Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайд байхад зөвлөх байсан П.Товуудорж, түүний төрсөн дүү П.Даваадорж үүсгэн байгуулсан байх аж. Мөн БНСУ-ын “Кореа Дистрикт Хийтинг Инженеринг” ХХК байгуулсан гэрээг сайдын зөвлөх П.Товуудорж төлөөлж гарын үсэг зурсан байжээ.
Уг нь төслийн зөвлөх компани 10 аймгийн дулааны станцын захиалагчийн хяналтыг гүйцэтгэх учиртай. Энэ ажлаа муу хийснээс гадна Дулааны станцын барилга угсралтын ажилд нийлүүлэгдэж байгаа 10 сая гаруй ам.долларын “Дулааны шугам сүлжээний хоолой” нь БНХАУ-аас нийлүүлэгдэж, НӨАТ-аас чөлөөлөгдсөн боловч техникийн шаардлага хангаагүй. Техникийн нөхцөлд заасан бараа, материалыг өөрчилж нийлүүлсний улмаас төсөл удааширсан.
10 аймаг дулааны станц барих нийт төсөвт өртөг нь 148 сая ам.доллар. Санхүүжилтийн эх үүсвэр нь БНСУ-ын Экзим компаний 40 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй, төсөл ашиглалтад орсноос хоёр жилийн дараагаас зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй зээл юм. Өнөөдрийн байдлаар есөн аймагт дулааны станц барих барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Гэхдээ дундаа очоод гацсан бөгөөд нийт гүйцэтгэл нь 45 хувьтай байгаа аж. Нэгэнт үндсэн гүйцэтгэгч Солонгосын компани дампуурлаа зарласан учраас дахин тендер зарлаж, ажлаа үргэлжүүлэх хүсэлтийг Солонгосын Экзим банканд Монголын Эрчим хүчний яамнаас тавьсан байгаа юм байна. Дахин гүйцэтгэгч шалгаруулах ажил амжилттай болбол энэ хавраас бүтээн байгуулалтын ажлыг үргэлжүүлж, ондоо багтаан ашиглалтад оруулах нөхцөл боломжийг судалж буй гэх.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улс Солонгосын Экзим компанийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрт 600 гаруй мянган ам.доллар төлжээ. Хэрвээ энэ төсөл хугацаандаа хэрэгжиж ашиглалтад орсон бол 10 аймаг дулааны асуудлаа бүрэн шийдэж, нэгдсэн системийн ачаалал буурах, аймгуудад утаа багасах зэрэг өндөр ач холбогдолтой байв. Гэвч харамсалтай нь, станц барих санхүүжилтээс нь салбарынхан нь хумсалж, гүйцэтгэгч нь дампуурч өдгөө тэднийг хэрхэн хуулийн хүрээнд шийдэхийг харж л суухаас өөр гарц алга.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн /2026.01.21/-ний өдөр "Арван аймагт дулааны станц барих ажил одоогоос хориод жилийн өмнө яригдаж байсан. 2018 оны Засгийн газрын үед барих шийдвэр гарсан. Ц.Даваасүрэн сайдын үед гэсэн үг. 110,7 сая ам.долларын өртөгтэй. Өмнөд Солонгосын тал 100 хувь санхүүжүүлнэ. Одоогийн байдлаар ажил нь 45 орчим хувьтай байна. Ажил гүйцэтгэж байсан компани нь дампуурсан учир дахин тендер зарлаж ирэх хавар гэхэд ажлыг үргэлжүүлнэ. Энэ хугацаанд зээлийн хүүг төлж байгаа. Нийт 40 жилийн хугацаатай зээл байгаа. Яг зээлийн хүүд хэдэн төгрөг төлсөн байгааг би сайн мэдэхгүй байна" хэмээн ярьсан удаатай.
Холбоотой мэдээлэл:
Төсвийг мөшгөе: Ирэх онд тавигдах явган хүний болон дугуйн замын төсөвтэй танилц
Төсвийг мөшгөе: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын алга болсон 50 хувь юунд зарцуулагдсан бэ?
Харьцуулалт: Сайд нарын төсөв өмнөх оныхоос өсжээ
Ерөнхий сайд өссөн нутагтаа "данхайсан төсөв" тусгажээ
Төсөв мөшгөе: Ерөнхий сайдын ажлын алба 5 тэрбумыг юунд зарцуулав
Төсвийг мөшгөе: Засаг даргын машиныг 150 сая төгрөгөөр & хогны машин 190 сая төгрөгөөр худалдан авна
Төсвийг мөшгөе: Ямар "тавилга" авах нь тодорхой бус ч 800 сая төгрөгөөр эд хогшилтой болно
Төсвийг мөшгөе: Боловсрол, шинжлэх ухааны яам үе үеийн сайд нарын хөргийг 76 саяар зуруулна
Төсвийг мөшгөе: 100 жилийн ойдоо зориулж хаягжилт, гадна хашааг 420 сая төгрөгөөр солино
Төсвийг мөшгөе: Цагдаагийн постыг 50 сая төгрөгөөр засварлана
Төсвийг мөшгөе: Гаалийн ерөнхий газар төсөвт суулгаагүй 2,8 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авна







Зочин · 2 цагийн өмнө
Uvsiinhan ulaan guilagchin aluurchinguud
Зочин · 2 цагийн өмнө
SEXSEER TOGLI SEXSEER BIEE UNELLEED ANUSDAAD BOOB XXOJ BOOW DOLOON MASSAJLI SEXSEER80955877