Богино даашинзтай бүсгүйчүүдийг таксгүй оруулах шоу
2014/07/24
Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан шоу үдэшлэг ирэх сарын 2-нд 22.00-03.00 цагийн хооронд "ILoft Function House"-т болох гэж байна.
Шоу үдэшлэгт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/-ийн уран бүтээлчид Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн хөгжим, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн дэглэсэн алдарт “Жалам хар” бүжгийг шинэ хувилбараар толилуулах бол үндэсний хувцас, загварын “Монгол костюмс”-ийн залуус электро хөгжим, орчин үеийн хэмнэлээр “Цамын бүжиг” болон “Аалзны бүжиг”-ийг толилуулах аж.
Мөн “Шанз 3” хамтлагийн бүсгүйчүүд шоу үдэшлэгийн зочдод уран бүтээлийнхээ дээжээс хүргэнэ. Үдэшлэгийн үеэр коктейлийн үзүүлбэр, DJ Аннагийн /Х.Оюунтуяа/ электро хөгжмийн найруулга зэрэг залууст зориулсан олон олон арга хэмжээ болно.
Үдэшлэгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 28-нд “Blue Mon art gallery”-д болох хэвлэлийн хурлаар зохион байгуулагчдын зүгээс өгөх юм байна. Зохион байгуулагч "M2B project", ҮДБЭЧ, "Тэнгис кино" театр үдэшлэгийн эхний 100 зочныг коктейлоор дайлж, өвдөгнөөс дээш 25 см татсан богино даашинз, банзалтай очсон охид бүсгүйчүүдийг таксгүй оруулах гэнэ.
グッチ アウトレット · 2014/08/01
多くのスタイルと夕方の摩耗内までに品種があります。にもかかわらず、それはこのウェブサイトで圧倒多くの範囲をプルするのではなく、かなり簡単なように簡単な感じています。ちょうど約すべての日のファッショニスタ、または志望も手順デザイナー商品が彼らのドレッサーにある願い。誰も建築事務所アパレルだけ何以上 - 誤嚥アル、豪華な高品質を検討している、全く高価な夢として、彼らのビジネスを障害することができます。[url=http://www.fisa.si/pelmeni/gucci/index.html]グッチ アウトレット[/url]
Зочин · 2014/07/25
Сонин юм.