Төсвийг мөшгөе: Боловсролын яам 81 сая 670 төгрөгөөр шагналын тэмдэг, үнэмлэх, хавтас худалдан авахаар 3 багцтай тендер зарлажээ
2 цагийн өмнө

"Төсвийг мөшгөе" булангаараа энэ удаад Боловсролын яамны захиалсан тендерийн талаар онцлон хүргэе. Тодруулбал, тус яам Урсгал төсөв-өөсөө 81 сая 670 төгрөгийн зарцуулалтыг хийж шагналын тэмдэг, үнэмлэх, хавтас худалдан авахаар тендер зарлажээ.
Тус тендерийн нийт төсөв 81 сая 670 төгрөг бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрээ тендерийн бичиг баримтандаа улсын төсвөөс гэжээ. Нийт гурван багцтай худалдан авах аж.
Багцыг танилцуулвал,
- Багц-1 төсөв нь 49 сая төгрөг
- Багц-2 төсөв нь 22 сая 100 мянган төгрөг
- Багц-3 төсөв нь 10 сая 570 мянган төгрөг
БАГЦ-1: Хүндэт тэмдэг үйлдвэрлэн нийлүүлэх юм байна. Үүнд Боловсролын салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг-5 мянган ширхэг, хайрцаг -5 мянган ширхэг, Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч шагналын хүндэт тэмдэг зэрэг багтжээ.

БАГЦ-2: Үнэмлэхийн болон яамны жуух бичгийн хавтсыг хэвлэн нийлүүлэх юм байна. Үүнд, Үнэмлэхийн хавтас-5 мянган ширхэг, яамны жуух бичгийн хавтас-6 мянган ширхэг тус бүр багтжээ.

БАГЦ-3: Үнэмлэх болон яамны жуух бичиг хэвлэн нийлүүлэх гэжээ. Үүнд нь, Боловсролын тэргүүний ажилтан тэмдгийн үнэмлэх -5 мянга 300 ширхэг, Боловсролын жуух бичиг- 6 мянга 200 ширхэг тус бүр багтжээ.

Ийнхүү боловсролын яам шагнал урамшууллын хайрцаг, тэмдгээ үйлдвэрлэн нийлүүлэхэд 81 сая 670 төгрөгөөр улсын төсвөөр хийлгэхээр ийнхүү 3 төрлийн багцтай тендер зарлажээ.
Холбоотой мэдээлэл:
Төсвийг мөшгөе: 10 аймгийн дулааны станц барих мөнгөөр хэн, хэн тоглов
Төсвийг мөшгөе: Ирэх онд тавигдах явган хүний болон дугуйн замын төсөвтэй танилц
Төсвийг мөшгөе: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын алга болсон 50 хувь юунд зарцуулагдсан бэ?
Харьцуулалт: Сайд нарын төсөв өмнөх оныхоос өсжээ
Ерөнхий сайд өссөн нутагтаа "данхайсан төсөв" тусгажээ
Төсөв мөшгөе: Ерөнхий сайдын ажлын алба 5 тэрбумыг юунд зарцуулав
Төсвийг мөшгөе: Засаг даргын машиныг 150 сая төгрөгөөр & хогны машин 190 сая төгрөгөөр худалдан авна
Төсвийг мөшгөе: Ямар "тавилга" авах нь тодорхой бус ч 800 сая төгрөгөөр эд хогшилтой болно
Төсвийг мөшгөе: Боловсрол, шинжлэх ухааны яам үе үеийн сайд нарын хөргийг 76 саяар зуруулна
Төсвийг мөшгөе: 100 жилийн ойдоо зориулж хаягжилт, гадна хашааг 420 сая төгрөгөөр солино
Төсвийг мөшгөе: Цагдаагийн постыг 50 сая төгрөгөөр засварлана
Төсвийг мөшгөе: Гаалийн ерөнхий газар төсөвт суулгаагүй 2,8 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авна






