Жүжигчин Г.Ундармаа "итгэлийн танхим" төслийг эхлүүлэнм сайн үйлс дэлгэрүүлж яваа.  Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн "Хүүхдийн зөвлөх Поликлиник"-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулах "Итгэлийн танхим-Хүүхдүүдэд" ажил дуусч хүлээлгэн өгчээ.

Түүний энэхүү ажлыг хувь хүн, албан байгууллага гээд эгэл жирийн хүмүүс гар бие, сэтгэл зүрхээрээ дэмждэг. Тэрбээр "Сайн сайхан зүйлд хүмүүс биднийг нэгтгэдэг хамгийн үнэнч ариун зүйл бол зүрх сэтгэл гэж би боддог. Тийм ч учраас Итгэлийн танхимийн лого зүрхэн хэлбэртэй. Ийм л олон зүрх нэгдэн байж энэ ажлын ард гарлаа даа найзууд аа. Баярлалаа, бусдад зүрх сэтгэлээ зориулан хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. Цаг мөч тутам эрхэм хүмүүс та нартаа баярлаж байна" гэв.

Цахим найзууд нь  Г.Ундармаад талархсан баярласан үгсийг харамгүй хайрладаг. Энэ удаад ч мөн адил түүнд олон мянган урмын үгийг хайрлан, эрч хүч бэлэглэжээ.

Д.Ана