МУГЖ Ж.Алтанцэцэгийн төрсөн өдөр өнгөрөгч сарын 30-нд тохиосон билээ. Түүний энэ жилийн төрсөн өдрөөрөө хамгийн том бэлэг авсан тухайгаа дуулгав. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Миний төрсөн өдрийн хамгийн том бэлэг бол миний бяцхан охин" гэжээ.

Дууч бүсгүйд түүний олон фэнүүд нь төрсөн өдрийн мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөсөн мэндчилгээг илгээжээ.

Тэрбээр солонгос улсад амаржиж хөөрхөн охинтой болсон. Наадмын өмнөхөн эх орондоо ирсэн. Хөдөө агаарт шинэ хүнээ салхиулж яваа аж.

Ийнхүү гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэн, өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй аз жаргалаар дүүрэн амьдарч байна.

Д.Ана