Асашёрюү Акинори Долгорсүрэнгийн Дагвадоржийг дэлхий даяар танина. Тэрбээр сүмогийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн.  Асашёрюү нь сүмогийн түүхэн дэхь хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн билээ. Өдгөө зодог тайлж, эх орондоо амьдарч байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэрбээр Японд байхдаа яст мэлхийн цус ууж байжээ. Энэхүү бичлэг нь цахим хуудсаар тархаад байна.

Д.Ана