"NTV" телевизээр хэсэг бүлэг хүмүүст зориулсан "Үнэн үү" ток шоуг үзээгүй хүн ховор биз ээ. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Р.Нямбаяр бэлтгэн үзэгчдийн хүртээл болгож байсан. Мөн "Монголын саятан" нэвтрүүлгийг бэлтгэн олон саятан төрүүлэхийн тулд эхлүүлсэн гэдэг. Тэрбээр анх FM 102,5-д хөтлөгч хийж ажлын гараагаа эхэлсэн.  

Өдгөө дуучин С.Сэрчмаатай хамтран "NB&SAlly" онлайн буу халалтын нэвтрүүлгийг зөвхөн цахимаар хүргэж байгаа. Зуны амралт эхэлснээс хойш цөөхөн дугаар бэлтгэн хүргэж байгаад нь үзэгчид бухимдаж, шинэ дугаар хэзээ гарах уу хэмээн түүний цахим хаяг руу өдөр болгон бичин асууцгааж байгаа гэнэ шүү.

Саяхан эл зургаа "Уран чадварлаг үзүүлбэр үзүүлэн шатнаас нисэн гулгаж байгаа нэгэн хүнийг гайхан биширч харж байгаа нь...Амралтын өдөр skate boardtai..." гэж нийтлэхэд олон хүн түүнийг яг бацаан шиг гарсан байна. Өөрөө бол чадахгүй дээ, завгүй гээд байсан нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг хийгээч ээ гэж загнаж, гуйхын хооронд сэтгэгдэл бичин үлдээжээ.

Үүнээс харахад "NB&SAlly" нэвтрүүлгийг хэр олон хүн үзэж, үзэгчдэд хэрхэн хүлээлттэй суудагийг харж болох юм.

Д.Ана