Жүжигчний мэргэжлийг багаасаа мөрөөдөн, дурласан гэх тодотголтой жүжигчин бол Төөтөө буюу Д.Түвшинтөр. Энэхүү мөрөөдөлдөө хөтлөгдөн 1997 онд СУИС-д хоёр удаа конкурс өгч тэнцсэн гэдэг. Түүнийг найруулагч Ч.Найдандорж “Х Түц”-д хөл тавихад тусалж байсан хэмээн дурсан ярьдаг. Үүнээс хойш тайз, дэлгэцийн бүтээлд олонтоо дүр бүтээсэн. Түүний бүтээсэн дүрүүд нь ихэвчлэн үзэгчдэд инээд бэлэглэдэг гэдэгтэй хэн маргахгүй биз ээ.

Өдгөө хошин урлагийн хамгийн отгон  продакшин  болох “ЭМОЦИ” продакшины захиралын үүргийг гүйцэтгэж яваа. Авьяаслаг, авхаалжтай жүжигчин залуугийн хорвоод мэндэлсэн өдөр нь өнөөдөр тохиож байна. Ингээд үзэгч олноо хүндлэгдсэн авяаслаг түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж, уншигчдынхаа өмнөөс  амьдралд нь аз жаргал, уран бүтээлд нь амжилт хүсье.

Д.Ана