Монголын дууны ертөнцөд содон имиж дүр төрхтэйгээр гарч ирсэн дуучин бол BX буюу Г.Батбаатар. Тэрбээр R&B урсгалаар "One love", "Sorrow", "Агшин", “Хаана байна”, “Dogue хийе”, "Ивээлдээ ав" зэрэг дуугаа сонсогчдын хүртээл болгосон. Сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрч хувийн бизнес эрхлэн нам гүмхэн амьдрах болсон.

Дуучин залуу студийн ажил, хувийн билетийн кассаа ажлуулах гээд түм буман ажилд дарагдан амьдарч буй гэдэг. Их ажлын хажуугаар гуравдахь охиноо өлгийдөн аваад удаагүй байгаа аж.

Тэрбээр заяаныхаа ханиар Монголын чөлөөт бүжгийн хатан хаан О.Үен бүсгүйг сонгосон. Өнөр өтгөн айлын 5дахь гишүүн болох отгон охин нь монгол улсын иргэн болсон гэдгээ батлах төрсний гэрчилгээгээ гардан авчээ. Харин бяцхан гүнж унтаад тун зав алга гэнэ шүү.

Д.Ана