"Херо интертаймент"-ын найруулагч Л.Баатартай саяхан "Open door" сэтгүүлийн эрхлэгч Ганчимэг ярилцжээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамтран хийсэн нэвтрүүлгээрээ нийгэмд нэлээд дуулиан дэгдээсэн.

Тус сэтгүүлд өгсөн ярилцлагын хэсгээс энд буулгая.

-Танай нэврүүлгийн дараа Х.Тэмүүжин сайдтай холбогдсон гэх эмэгтэйн ярилцлага гарч, бас нэг дуулиан дэгдсэн. Тэр эмэгтэйн өгсөн ярилцлагын захиалагчаар бас л Х.Баттулга сайд болж хувирах шиг боллоо. Х.Тэмүүжин сайд ярилцлага өгөхдөө энэ бүхнийг Х.Баттулга хийсэн гэж хэлсэн. Энэ хоёр үйл явдал хоорондоо ямар уялдаа холбоотой юм бэ?

-Л.Баатар: Би энд нэг юм хэлье. Яагаад Х.Баттулгатай Баатар дандаа хамтарч ажилладаг юм бэ. Нэгдүгээрт, би хар багаасаа л уран бүтээлийн хувьд тэр хүнтэй холбогдсон. Хоёрдугаарт, би яагаад Баттулга гэдэг хүнтэй байнга ажиллаад байдаг вэ гэхлээр нэг л юмаа хэлье, тэр бол маш хүн чанартай хүн. Энэ л хамгийн том шалтгаан нь. Мөнгө өгөөд байсан хүнтэй ажиллаад байсан бол, нэг удаа ажиллана, хоёр удаа ажиллана, гурав дахиасаа ажиллахаа больчихно шүү дээ. Хүн сэтгэлийн амьтан байхгүй юу. Ямар нэгэн тал дээр маш олон жижгхэн жижигхэн зүйл дээр хариу нэхэхгүйгээр тус болж, маш олон хүнийг аварч байхыг нь харсан. Манай төрд хүн чанар байхгүй болчихсон байхгүй юу.

Төрийг бүрдүүлж байгаа зүйл нь хүн байдаг учраас, хүнийхээ өнгөөр л төр нь байдаг байхгүй юу. Манай төр яагаад сул байна вэ гэхлээр сул хүмүүс л төрийг барьж байгаа учраас төр маань сул байна. Та өөрөө олон зүйл хийж, олон хүнтэй хамтарч уран бүтээл хийж байсан, уран бүтээл хийж хамтарч ажиллахад хүн чанартай хүн ямар их түшиг болдгийг мэдэх байх. Би хүний хамгийн түрүүнд хүн чанарыг нь л хардаг. Мэдээж дараа нь чадварын асуудал. Би Х.Тэмүүжинг улс төрд анх орж ирэхэд нь бол бас л гоё өнгө гарч ирж байна даа гэж харж байлаа. Таны хийсэн ярилцлагуудыг уншиж байснаа сайн санаж байна.

Тэгээд л тэр залууг бусдын адил талархан хүлээж авч байсан цаг саяхан. Манай ажилтай их ойрхон амьдардаг байсан. Ирж очих замдаа олон тааралддаг. Бас л монголын шинэ үеийн үндэсний сэхээтнүүдийн нэг гэж бодож байсан. Хүүхэн шуухантай холбогдохын хувьд бол тэрэн дээр нэг их эмзэглээгүй. Эр хүний амьдралд тохиолддог л зүйл. Би энэ талаас нь муу муухай зүйл хийсэн гэж бодохгүй байна. Нэг л зүйл дээр онцгүй санагдсан. Бүхэл бүтэн хууль зүйн сайд хүн биз дээ. Тэр бүсгүйг шоронд ороход нь туслахаа гүйлгээд л яаж ийгээд л тэр эмэгтэйг тийм юманд оруулахгүй байх ёстой байсан юм болов уу. Эмэгтэй хүн гомдсон гомдлоо мэдээж гарч ирээд тайлсан тайлал нь тэр ярилцлага болов уу. Одоо Тэмүүжин эр хүн юм бол тэр хүүхнийг энэ хэл амнаас гаргаад л аваад явчих ёстой шүү дээ. Хийсэн юмандаа эзэн болох ёстой. Энэ үүднээс нь л бодсон.

 

Д.Ана