"Шинэ үе" продакшны жүжигчин Б.Отгонтуяа буюу Отгоог хошин урлаг сонирхогч олон андахгүй ээ. Түүнийг жижигхэн биедээ баймгүй авъяастай хэмээн үзэгчид үнэлдэг. Ихэвчлэн дэггүй охин, сэргэлэн бүсгүй нь  дүр бүтээдэг түүнийг хамтлагийнхан нь хичээнгүй зүтгэлтэй хэмээн магтдаг.

Анх тус  продакшны захирал Н.Ариунболд олны дундаас Отгоог онцолж хамтлагтаа ажиллуулах болсоноор түүний  урлагийн гараа эхэлсэн гэдэг. Өөрөө ч энэ талаар дурсах дуртай төдийгүй Бооёо ахдаа үргэлж талархаж явдаг гэж ярих дуртай. 

Сэргэлэн жүжигчин бүсгүй хоёр хөөрхөн хүүхэдтэй. Түүний охин нь том болжээ. Гүнждээ ээжүүд ухаангүй хайртай нь адилаар Отгоо ч мөн адил дэндүү хайртай гэнэ шүү.

Д.Ана