Дуучин Д.Болд “төрийн соёрхолт” шагналын талаар үзэл бодлоо илэрхийллээ
2014/08/07
Хөдөлмөрч хичээнгүйлэн урлагт хүчин зүтгэж яваа авьяаслаг, дуучин бол Төрийн соёрхолт Д.Болд. Тэрбээр үргэлж шинэ санааг эрэлхийж сонсогчиддоо бэлэг барьдаг. Заримдаа шүүмжлэлд өртөөд авдаг ч ихэвчлэн түүний хөдөлмөрийг үнэлэн магтдаг гэдэгтэй та санал нийлэх биз ээ.
Түүний “Хувцсаа тайчаад шид” цомог нь худалдаанд гарсан. Уг цомогт багтсан бүх дууны аяыг өөрөө зохиож, Монголын алдартай яруу найрагчдын шүлгээр дуунууд нь бүтсэн түүхтэй гэнэ. Одоогоор “”Би дурламаар байна”, “Хувцсаа тайлаад шид”, “Үүрийн гэгээнээр” гэсэн гурван дууны клип сонсогч, үзэгчдийн хүртээл болсон. Дууны дуугаралт, тохируулгыг Москвагийн Вива рекордстой хамтран бүтээсэн байна.
Дуучин Д.Болдыг төрийн соёрхолд болсны дараахан олон хүн шүүмжилж, дургүйцлээ илэрхийлсэн. Харин талаар саяхан өгсөн ярилцлагадаа тэрбээр ийн ярьжээ. "Хүмүүс миний авсан шагналд ач холбогдол өгөөд байгааг нь би гайхаж байна. Яагаад энэ шагналыг яриад байгаа юм бэ? Уран бүтээлээ л ярья. Ярьж байгаа хүмүүс өөрсдөө энэ шагналыг аваагүй. Энэ бол миний асуудал. Миний шагнал учраас би тэр шагналыг даах уу, үгүй юу гэдэг нь миний л асуудал. Болдын уран бүтээлийг л хараа ч ээ. Тэр хүмүүсийг баясгах талаас нь хөндөө ч ээ гэж хэлмээр байна. Яагаад шагнал авч болохгүй гэж? Цэдэнбалын дүрээрээ жүжигчин Төмөрбаатар гуай Төрийн соёрхолт авахад бас л янз бүрээр хэлж байсан юм билээ.
Тэр хүн шагналаа буцаах хүртэл нь мохоон, сэтгэл санаагаар унагасан түүх бий. Битгий тэгээсэй. Одоо тэр хүн ямар явж байна? Алдартай жүжигчин болсон. Бүгд тэр хүний шагналыг хүлээн зөвшөөрсөн. Цаг хугацаа бүхнийг харуулна. Тэгэхээр би энэ шагналыг даах уу, Монгол поп хөгжих үү үгүй юу гэдэг нь цаг хугацааны асуудал. Тэвчээртэй байгаа ч ээ. Бие биеэ хүндэлж сураа ч ээ. Монголчууд бие биеэ хайрламаар байна" хэмээн дурджээ.
Д.Ана
Зочин · 2014/08/17
**** *****oo
Зочин · 2014/08/09
za **** **** hamraaraa genshsen ** gar
Зочин · 2014/08/09
chi ymar tumurbaataruu hamaraaraa duulchaad
Зочин · 2014/08/09
Заавал ингэж хэлэх ёстой юм уу бид өөрсдөө юу хийсэн бэ?Мундаг гээд шүтээд байдаг хүмүүс юу ч хийдэггүй л шүү дээ залхуураад л шүүмжилээд л суудаг ҮГҮЙ гэж үү
Зочин · 2014/08/09
Та яаж мэдэж байгаа юм болоо 99%-н хөдөлмөр шүү дээ
Нэргүй · 2014/08/09
Монголчуудаа бие биенээ ******лахаа болий шагнал авсан хүмүүстээ баяр хүргэж дэмжиж урмынүг хайрлая. Монгол хүмүүсээ ийм тийм гээд хэрэггүй шүү дээ авсан тэгээд л тэр хэн ч байсан сайхан шүү дээ
Tuya · 2014/08/08
Sanal neg baina, bie bienee hundelj amidariya.
Зочин · 2014/08/08
amjilt husii yum hiij bga negniigee bitgii doosh ni hiij bai ***iin togoonii ulger shig
Зочин · 2014/08/08
magi · 2014/08/08
chamd ahadsan ***gnal *****ee
Зочин · 2014/08/08
***gnal eznee oloogyi uchraas l ter shyy dee
Зочин · 2014/08/08
Дууны ая хулгайлагч
Зочин · 2014/08/08
элбэгдорж та 2 төрийн шагналийг битгий үнэгүй болго!ТэНэГүҮд !
Зочин · 2014/08/08
Эзнээ олоогүй шагнал
zochin · 2014/08/08
***** mini ****aach ee, chinii toriin soyorhol gej yu baidag yum be? chi yu hiisen yum?