"Хувьсал" продакшны авьяаслаг эгч, дүү гурав шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор хөдөлмөрлөж, тун чиг завгүйхэн яваа. Тэд жүжигчин А.Ганчимэгийн зохиол "Зүрхээр надаагч"-аар наадаж байгаа билээ.

Тун өвөрмөц нэрээр киногоо бичсэн нэрний тайлал тун удахгүй тайлагдах биз. Харин зураг авалтын үеэр Д.Ганцэцэг нэгэн хүнд ихэд гомдсон гэдгээ дуулгалаа. Энэ талаар тодруулбал, манай зураг киноны нүүр хувиргагч Сувдаа гэх энэ бүсгүйг Урнаа эгч, Ганух хоёрыг хормын дотор үзэсгэлэнтэй болгодог хэмээн шүтэн биширдэг. Харин би дургүй. Учир нь хормын дотор намайг халтар болгодог болохоор нь. Мэргэжилдээ үнэхээр сайн шүү гэж өөрийн бодлоо найзууддаа хошигноод авлаа.

Харин найзууд нь "халтар байсан ч сайхан хэвээрээ, амжилт авьяаслаг бүгсүй" шүү гэж урмын үгээр тайвшруулав.

Д.Ана