Улс төрчид жижиг “Хэмнэлт” -ийн горимд шилжсэн талаар жиргэв
2014/08/10
Эдийн засгийн хямрал нүүрлээд удаж байгаа. Хямралаас гаргана хэмээн Шинэчлэлийн засгийн газар "эдийн засгийг эрчимжүүлэх-100" хоногийг зарласан. Энэхүү 100 хоногт байдал муудаж, эдийн засаг улам дордсон гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа бололтой. Ийн хэлэхийн учир нь, өнөөдөр О.Батмагнай гишүүн өөрийн твиттер хуудаснаа "Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэж төсвийн хэмнэлтийн горимд шилжсэн учин цай, чихэр байхгүй болохыг зөвөөр ойлгоно уу" хэмээсэн бичгээр жиргэлээ.
Уг жиргээний хариуд олон хүн "цай чихэр ч яамай байнаа... өөр бусад юмаа /унаа, утас, үргүй зардал г.м/ хэмнэе" гэжээ. Мөн "энэ чинь жинхэнэ пи ардана гэдэг нь байна даа" хэмээн шүүмжилсэн юм.
Хэсэг нөхдүүдөд энэхүү жиргээнээс "ингэж хэмнэлт хийж байгаа бол үүнээс нэлээд юм туудаг байжээ" гэж хардаад авлаа.
Ямартай ч төрийн түшээдүүд одоо л нэг муу хэмнэлтийн талаар учраа олж байгаа бололтой. Гэхдээ жижиг хэмнэлт, пи-ар хэрэггүй зүгээр л том хэмнэлт хийх нь чухал гэдгийг сануулах нь илүүц биз ээ.
Д.Ана
Зочин · 2014/08/11