Жүжигчин Батаа буюу Б.Баттөмөрийг бид "Банш" Батаа гэх нэрээр нь илүүтэй сайн танина. “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчнээр ажиллаж олон түмэнд инээд бэлэглэж яваа авьяаслаг нэгэн.

Харин түүнд “Банш” хочийг нь бүтээсэн дүр нь өгсөн. “Х ТҮЦ” хамтлагт байхдаа нэгэн цагаан сарын хошин хөтөлбөрөөр жүжигчин Нарансолонготой эхнэр нөхөр болж, гэртээ банш хийж “мянган нэрийн барааны дэлгүүрт” зардаг тэр дүрээсээ хойш энэ хочийг авсан гэдэг. Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ олонд дуудуулах нь нэр төрийн хэрэг. Энэ ч утгаараа жүжигчин маань “банш” хэмээн дуудуулахдаа эмзэглэдэггүй гэдгээ хэлсэн удаатай.

Харин түүнийг өнөөдөр цахим ертөнцөөр хөнгөлүүлсэн Батаа хэмээх болов. Учрыг тайлвал, тэрбээр өөрийн хөтөлдөг цахим хуудаснаа дараах зургийг нийтэлснээр ийн нэрлэгджээ. "Батаа нь байна аа" гээд ч нэмэргүй байдалд орсон бололтой.

Д.Ана