Монголын нэрийг дэлхийд дуурсгаж яваа олон залуус бий. Тэдний нэг нь супер модель Б.Билгүйтэй. Тэрбээр сүүлийн хэдэн жил Тайландын загварын ертөнцөд цахиур хагалан яваа. Тайландад суралцахаар очсны дараа нэлээд хэдэн байгууллагаас загвар өмсөгчөөр ажиллахыг санал болгож байсан хэдий ч тухайн үедээ татгалзсан хариу өгч байсан гэдэг.

Харин усан спортын багш нь гэрэл зургийн студидээ урьж,  гэрэл зургийг нь авчээ. Багш нь авсан зургаа загвар өмсөгчдийн сайтад байршуулаад удаагүй байтал мэргэжлийн хүмүүс холбоо барьснаар анх загварын ертөнцөд хөл тавьсан. Анх "CPS Chaps" гэх хувцасны брэндийн шоунд оролцож амжилтын гараагаа эхлүүлжээ. Тэрбээр загварын тайзнаа гарахаас гадна Бангкокийн их сургуулийг Компьютер график, мултимедиа мэргэжлээр төгссөн. Сургуулиа "Honor" цолтой төгссөн хоёрдах монгол оюутнаар тодорсон юм. Өдгөө мэргэжлээрээ ажиллахын сацуу загварын агентлагуудтай гэрээгээр ажилладаг.

Тайландад цахиур хагалж буй Б.Билгүйтэйд Солонгос зохиолч Kim Eun Sook “Descendants of the Sun” буюу Нарны удам угсаа нэртэй олон ангит кинондоо гол дүр бүтээхийг санал болгожээ. Зохиолч Kim Eun Sook  нь "Боловсон эрчүүд", "Парист учирсан хоёр", "Нууц цэцэрлэг" зэрэг киноны зохиолыг бичиж байсан бөгөөд эдгээр кинонууд нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан гэдэг.

Ийнхүү Солонгос зохиолчийн хараанд өртсөн тэрбээр өөрийн цахим хуудаснаа " Миний амьдрал" хэмээн найз бүсгүйнхээ хамтдаа авахуулсан зургийг дэлгэлээ.

Д.Ана