Монголын урлагт гэр бүлээрээ хамтдаа хүчин зүтгэгч хосууд олон. Тэдний нэг нь жүжигчин Ш.Доржсүрэн, А.Мөнгөнзул нар. Гэр бүлийн хоёр "DOZ" Entertainment- ийг удирдан уран бүтээлээ туурвиж яваа.  Тэдний бүтээсэн “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино олон улсын кино наадмаас гранпри шагнал хүртэж байсан удаатай. Мөн тус кино нь БНХАУ-д албан ёсоор  нээлтээ хийж байгаа анхны монгол киногоор тодорсон.

Багаасаа дуулж, бүжиглэх авьяастай охин байсан тэрбээр "Ододтой бүжиглье” шоунд оролцож олонд шаггүй сайн бүжигчин гэдгээ харуулсан. Тэрбээр хамгийн сүүлд "DOZ entertainment"-ийн бүтээл "Дүүлэн нис" хэмээх БНСУ-ын жүжигчидтэй хамтарсан киноны гол дүрд тоглосон билээ.

Тэгвэл түүнд Энэтхэг улсын кино найруулагч Anil Kumar өөрийнхөө кинонд тоглох санал тавьсан байна. Одоогоор уг дэлгэцийн бүтээлийн талаар ярилцаж байгаа аж. Энэхүү кино нь Монгол, Вьетнам, Энэтхэг гэсэн гурван улсыг дамжсан тосгоны амьдралыг харуулсан бүтээл гэнэ.

Д.Ана