Мөнхийн залуу хатагтай гэх тодотголтой монголын сайхан бүсгүй бол Э.Одгэрэл. Тэрбээр сүүлийн үед нам гүмхэн амьдарч байгаа гэхэд болно. Олон нийтийн хүндэтгэлийн арга хэмжээнд хааяа даа харагддаг нэгэн. Баяр наадмаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар манай улсад Киргизстаны Ерөнхий сайд айлчилсан. Энэхүү зочныг угтаж авах, дайлж цайлах үеэр түүнийг Дүүриймаагийн дүрд тоглуулаад авсан юм. Үүнээс хойш олны нүдэнд өртөхгүй байсан Э.Одгэрэл жүжигчин Навчаагийн цахим хуудаст хамтдаа авахуулсан гэрэл зураг нь лайканд дарагдаж эхэлжээ.

Жүжигчин Навчаа саяхан "дараагийн уран бүтээлдээ ороё доо" хэмээн постолж найзууддаа дуулгасан. Тэгвэл шинэ бүтээлдээ Э.Одгэрэлийг тоглуулж байгаа байж ч магадгүй.

Д.Ана