МУГЖ Г.Урнаагийн охид, бүсгүйчүүддээ зориулсан “захиас”
2014/08/14
УДЭТ-ын жүжигчин, МУГЖ Урнааг үзэгчид "жижиг Урнаа" хэмээн андахгүй сайн таньдаг. Олон жил драмдаа үнэнч зүтгэснийхээ хэрээ үзэгчдийнхээ омогшил, бахдалыг төрүүлсэн дүрүүдийг амилуулан бүтээсэн сайн жүжигчдийн төлөөлөл. Түүний нөхрийг МУГЖ Б.Жаргалсайхан гэдгийг уншигч та бүхэн мэднэ. Энэ хоёр эрхэм урлагийн хосууддаа үлгэр жишээч болсон драмын театрын сайхан хос. Өдгөө аз, зээтэй болж өнөр өтгөн гэр бүл болсон.
Эрхүүд оюутан байхаас үерхэж эхэлсэн хосууд өдгөө ч хамтдаа мэргэжлээрээ ажиллаж яваа. Түүнээс олон хүмүүс чи яаж энэ олон залуучууд дундаас зөв сонголт хийвээ гэж байнга шахуу асуудаг байна. Харин энэхүү асуултанд тэрбээр "Эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэйгээ суух хэрэгтэй. Өөрийгөө хайрлуулж байж сууна уу гэхээс өөртөө хайргүй эр хүнээр хайрлуулна гэдэг хэцүү" хэмээн хариулдаг аж.
Өөрийн сувд шиг охиддоо ч өөрийгөө хайрладаг хүндэлдэг хүнтэйгээ суу. Тэр л чиний аз жаргал. Өөр чамд юу ч хэрэггүй гэж захидаг байна. Энэхүү захиасыг монголын охид, бүсгүйчүүдээ хандан хэлэхийг ч мөн хүсдэг тухайгаа нэгэн ярилцлагандаа дурджээ.
Д.Ана
Зочин · 2014/08/16
jagaa ah ch bujignuulna shvv de.medsen ch medeegvi um shig ywdag bh da ****uul
Зочин · 2014/08/16
Terch unenii ortoi shuu. Zamiin shounii hani hani bolohgui shuu manaihan ene deer alddag ymdaa
Зочин · 2014/08/15
Зочин · 2014/08/15
Зочин · 2014/08/15
мундаг