Топ модель болсон өдрөөсөө эхлэн дараагийн топ тодортол олны хараанаас мултрахгүй байдаг хэцүүхэн талтай энэ цол. Үүний эзнээр загвар өмсөгч С.Ариунбилэг тодорч, отгон топ хэмээн дуудагдаж яваа. Сайхан бүсгүйчүүдийн амьдрал олны өмнө ил тод байдаг нь нэг талдаа хүндхэн ажил гэдэг. Гэсэн хэдий ч олны хараанд өртөхөөсөө айж өөрийнхөө мөрөөдлийг салхинд хийсгэж суух хүн байхгүй биз ээ.

Бусад топуудын адилаар олон жил загварын ертөнцөд амьдарч, Гоёл наадмын тайзыг чимдэг тэрбээр "миний ээлж ирнэ гэдэгт би итгэлтэй байсан" хэмээн топоо авсныхаа дараа ам бардам өгүүлсэн. 

Түүний хүндэлдэг загвар өмсөгч бол Э.Одгэрэл. Энэ тухайгаа топ маань "Өдий хүртэл бидэнтэй мөр зэрэгцэн тайзнаа алхалж л байна.  Яг л түүн шиг мөнхийн залуу байхыг хүсдэг. Тэгэхийн тулд ч хичээнэ" хэмээсэн. Тэр энгийнээр хичээж яваа гэж ойр тойрных нь ярилцдаг. Фэйсүүк нэг их хэрэглээд байдаггүй тэрбээр саяхан цахим хуудас нээжээ. Одоогоор 10 мянган найзтай болсон байна.

Д.Ана