БНСУ-ын "Wonjin beauty medical group"–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгарсан Ганбууш буюу Н.Ган-Одын хагалгааны дараах, өмнөх гэрэл зургуудыг өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл саяхан тэрбээр өөрийн хагалгааны дараах хагас нүцгэн зургаа цахим хуудаснаа нийтэлсэн юм.

Гэрэл зургийг нь харсан түүний цахим найзууд "Зарим нэг гэдэс гvзээ хөх дэлэн нь унжсан залуу хvvхнvvдээс хамаагvй дээр, өөртөө итгэлтэй сайхан эмэгтэй. Эмэгтэй байх заяаг хvн ингэж хvсч тэмvvлж олдог юм байна ш дээ охид эмэгтэйчvvд минь, бусдыг бага муулж өөрийгөө илvv анхаарч байгаарай даа. Хажуудах ханиа аргамжиж чадахгvй хэвтэж бусдыг муулж явдаг арчаагvй авгай нар олон болсон цаг. Тэдэн шиг болохгvйн төлөө бvгд өөдрөг байгаарай эмэгтэйчvvд минь.

Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрч чадсан танд амжилт хүсье" хэмээн урмын үгсийг хайрамгүй хайрлаж байсан юм. Харин сайны хажуугаар саар зүйл заавал дагаж явдаг жамтай. Элдэв үгс бичигчид ч олон байв. Гэхдээ тэр өөрийнхөө мөрөөдөл, хүсэл зорилгодоо хүрч чадсан нь гайхалтай.

Түүнчлэн Н.Ган-Од "гоо сайхны хүрчирхэг ертөнц "WONJIN" gruop...Вонжин ерөнхий эмчтэй хамт олонд баярлалаа. Амжилт" гэжээ. Тус эмнэлэгт тэрбээр нүүрэндээ өөх суулгах, нүдний дахин мэс засал, хамрын дахин мэс засал, арьс татах хагалгааг хийлгэсэн юм.

Д.Ана