Энэ бяцхан хүү өдгөө 50 настай “аварга” хэмээн олондоо хүндлэгдэж яваа
2014/08/20
Энэ бяцхан хүү бол Бадмаанямбуугийн хүү Бат-Эрдэнэ. Тэрбээр 1964 оны 6 сарын 7-ны өдөр мэндэлсэн. Өдгөө бид түүнийг аварга Б.Бат-эрдэнэ гэдгээр нь илүүтэй сайн танина.
Дунд сургуулиа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1982 онд дүүргэж,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1983-2010 онд Биеийн тамир спортын "Хүч" нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан билээ. Үүнээс хойш 3 дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
Түүний гавьяа шагнал, 1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин, 1990 онд Монгол Улсын дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагдсан. 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан болж монгол түмнээ баясгаж яваа аварга.
Наадамчин олон аваргын уран барилдааныг харахыг тэсэн ядан хүлээн дараа жилийн наадам ойрхон байна даа хэмээн түүний зүлэг ногоон дэвжээнээ гарч ирэхийг хүлээж суудагсан. Бага насны гэрэл зураг дээрээ 2 настай байсан гэнэ. Дараах гэрэл зураг дээр Б.Бат-Эрдэнэ аварга хүүхэд насныхаа дурсамжаа санагалзан "бүүвэйлэгч"-ээ одоо намайг даах болов уу гэж бодон зогсож байна уу гэлтэй дүр зургийг илтгэнэ.
Д.Ана
Зочин · 2014/08/21