Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компани, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч,  иргэдэд цагийн хуваарийн дагуу нэг тасалбараар өдрийн турш үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээ өнөөдөр эхэлсэн билээ.

10 хоногийн хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн тоогоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын үеэр иргэд 500 төгрөгийн тасалбараар тухайн өдөртөө Нийслэлийн Тээврийн газартай гэрээний дагуу ажилладаг нийтийн тээврийн том, жижиг автобус, микро автобус, төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийж зорчих шинэ үйлчилгээг Хотын захиргаанаас иргэддээ санал болгосон. Тэгвэл Э.Бат-үүл дарга иргэдтэйгээ хамт энэхүү ажлыг эхлүүлж нийтийн тээврээр зорчлоо.

Дараах гэрэл зургийг "Хотын дарга маань бидэнтэйгээ адил зорчиж байна" хэмээн нэгэн иргэн цахим хуудаснаа нийтлэв.

Түүний энэхүү гэрэл зургийг харсан иргэд их л бухимдалтай сэтгэгдэл үлдээсэн байна. "Иргэд яагаад нийтийн тээврээс илүүтэйгээр хувийн унаа руу зүтгээд хамаг байдгаа зориулаад байгааг ойлгох гээд л явж байгаа байлгүй. Эсвэл өнөөдөр манай хүний машаан нь гардаггүй юм байгаа биз" хэмээлээ.  Мөн "Яг тийм угаасаа тэр 50000 батлах гээд л ийм юм сэдэж байгаа юм. Автобусны буудал бүр дээр бухимдсан баөгнөрсөн хүмүүс ард түмнээрээ тоглоод бах нь ханаж байгаа байх даа" гэж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна.

Ямартай ч Үүл даргын нийтийн тээврээр зорчсон явдал нь иргэдэд нэг их таалагдсангүй ээ. Түүнийг хотын төвөөр машин явуулахгүй. Харин сарын 40-50 мянган төгрөг төлж явах талаар санаачилсантай нь холбогдуулан өнөөг хүртэл иргэд ийн хардаж байгаа бололтой.

Д.Ана