Жүжигчин Б.Баатархүүг танихгүй хүн ховор. Хошин урлагийн "Х ТҮЦ" хамтлагт харьяалагдаж явсан уран бүтээлч. Найман жил тус хамтлагт жүжигчнээр ажиллаж байсан болохоор бусдадаа ээнэгшин дассан байсан гэдэг. "Миний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэж өгсөн чадалтай сайхан хамт олон. Өдий дайтай яваа минь энэ хамт олон, мэргэжил нэгт нөхдийн минь буян шүү дээ" гэж ярих дуртай.  Багын л сэргэлэн, гялалзсан, гялтганасан, сахилгагүй нөхөр байсан болохоороо энэ зангаа даган жүжигчин болсон хэмээдэг. Тэрбээр сүүлийн үед цахим хуудас идэвхитэй хөтлөгчидийн эгнээнд шилжсэн.

"Яасан байхав баяжаа юм болов уу" гэж хошигнон найзууддаа инээд бэлэглэлээ.

Д.Ана