Сонсогчдынхоо “секс” боловсролд анхаарагч М.Зоригтын но-той “пооз” гарчигтай шар хэвлэлийн хуудаснаа гарч байсан билээ.

Тэгвэл өнөөдөр М.Зоригт гишүүн "Сүхбаатарчууд төдийгүй монголчууд үзэх дуртай "Наран мандах нутаг" киног амилуулж олноо баясгасан дүү Ганчимэгтээ баярлаж явдаг. А.Ганчимэг авьяаслаг уран бүтээлч. Дүү бүсгүйтэй таарч зураг даруулсан биш нэлээд дуулиан болж. Дүүгээсээ хүлцэл өчье" гэв.

"Зүрхээр наадагч" киноны зураг авалтын үеэр жүжигчин У.Урнаа, А.Ганчимэг нартай тааралдаж хамтдаа зургаа авахуулсанаа гишүүн "дэлгүүр орох гэж явж байгаад таарав" хэмээн постлон оруулсан нь энэхүү дуулианы эхлэл болж орхисон юм. 

Ямартай ч цахим ертөнцөд дэндүү гэмээр нээлттэй байдаг М.Зоригт шаггүй "зурагчин" ангийнхаа нөхдүүдийг нэлээдгүй хэдийг нь папарчидаж амжсан нэгэн. Түүнийг ангийн нөхдүүд нь хамгийн хамгийнд дээгүүрт бичжээ. Хамгийн их хөдөө томилолтоор явсан гишүүнээр тодорсон байна. Энэ байдал нь ажлаа хийхгүй твиттер, фэйсбүүкээр "аялагч" гэх шүүмжлэлийг үгүйсгээд авлаа.

"Сайн ах" гэх хочийг зүүлгэхээ шахсан гэрэл зураг нэлээдгүй хугацаанд шуугиан тариад авсан ч өдгөө М.Зоригт гишүүн уучлалт гуйх шаардлага байна уу, яагаад уучлалт гуйж байгаа юм. Нэгэнт болоод өнгөрсөн явдал өөрийнх нь гар биш байхад уучлал гуйх нь... гэсэн асуултыг түүнээс олон хүн асууж байх юм. Гэхдээ эдгээр асуултын хариултанд хариулт өгсөнгүй ээ. Жүжигчин бүсгүйг олны хэл аманд өртүүлэхээс айсан бололтой.

Д.Ана