“Хувьсал” продакшнаас гараагаа эхэлж, “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр анх үзэгчдэд танил болсон УДЭТ-ын жүжигчин, МУСТА Г.Отгонцэцэгийг уншигч та андахгүй таних биз ээ.

Кино драмын урлагт хөл тавьж өөрийн гэсэн өнгө төрх, авьяасаараа олонд танигдсан залуу жүжигчин маань Зургаадугаар сар минь баяртай”, “Нэг л уучилъя”, “Би хүсэхгүй байна”, “Миний хайрыг хүлээ”, “Парисын Дарь Эхийн сүм”, “Хайрын домог”, “Диваажингийн хаалга”, “Дурлахыг хориглоно”, “Чи минийх”, “Мэлмий,” “Боолын гэрээ”, “Амьдралын амт”, “Орхидос 1", Орхидос 2” гэх зэрэг жүжиг, кинонд туслах болон гол дүрүүдийг бүтээсэн.

Эрс шийдэмгий төрхөөрөө олныг анхаарлыг татдаг тэрбээр өөртөө тун чиг итгэлтэй. “Залуу насандаа хүссэн бүхнээ хийж, сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг” хэмээн ярих дуртай. Тиймдээ ч эрс шийдэмгий байдал гаргадаг бололтой. Цаг хугацаа өнгөрч Г.Отгонцэцэг 30 насны босго аль хэдийн давсан. Түүний СУИС-ийн оюутан байх үеийн гэрэл зураг олонд дэлгэгдлээ.

Нэг хэсэг түүнийг гоо сайхны мэс засал хийлгэсэн гэх явган яриа гарсан удаатай. Тэгвэл оюутан үеийн зурагтай нь одоо үеийнх нь зурагтай харьцуулвал ямар дүгнэлт гарч байна. Эмэгтэй хүний нүүрийг "будаг" амилуулдаг гэх үг бий. Сайхан царайгаа зөв будах л юм бол сэргээд л "ихэмсэг", "сайхан" бүсгүйн дүрийг бүтээж чаддаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Д.Ана