"Нэр хугарахаар яс хугар" нэвтрүүлэг өөрийн гэсэн үзэгчидтэй болсон худал, үнэнийг хүргэдэг байсан билээ. Тэгвэл энэхүү нэвтрүүлгийг санаачилсан хөтлөгч М.Орхон ажлаасаа гарчээ. Тэрбээр ажлаасаа гарсан шалтгаанаа  "Миний өөрийн санаачилж ETV-д анхны дугаараа хийгээд дэмжигдээгүй учраас Монголtv HD-д ажилд орж хийсэн нэвтрүүлэг билээ. Анх ярилцаж тохирохдоо Амралтын өдөр (хагас бүтэн) сайн өдөр оргил цаг буюу 20 цагаас 40-50 минутаар гаргана гэж ярьж тохирсон, ажилд ороод нэвтрүүлгүүдээ бүгдийг нь 50 минутаар хийж эхэлсэн бүх зочидоо өөрөө ярьж оруулдаг байсан. Гэтэл 9 сарын 1нээс 1.2.3 өдөр 18:30 эд түгжрэл ажлын цагаар 30 минутаар гаргах шаардлага тавьсан эсэргүүцсэн боловч тэгвэл боль гэсэн хариулт сонссон иймээс нэвтрүүлгээ бодоод хийсэн 2014.03.12 өдөр хүртэл зочидоо би өөрөө олж гуйж оролцуулдаг байсан ирсэн зочид ам халаад яг сайхан ярих болоход нэвтрүүлгийн цаг дуусдаг байлаа ирсэн зочид цагаа сунга 30 хан минутын төлөө ажлаа зохицуулж түгжирч зорьж ирж байхад гэж бухимддаг байсан бас хүн ярьж дуусаагүй байхад ирсэн зочиноо хүндэлж ярьж дуусаагүй байхад нь шууд тасалдаггүй байснаас болж эфирийн цаг давуулсан гэж сануулга цалинг хасуулдаг байсан ийм бухимдал хуримтлагдсаар ажлаас гарсан гэтэл намайг монголtv HD бүтэн 1 жил өөр телевизэд ажиллаж нэвтрүүлэг хөтөлж эфирээр гарахгүй гэсэн гэрээн дээр гарын үсэг зурвал ажилсан цалин бичиг баримт өгнө гэсэн учраас үүнийг эсэргүүцэж би Дүүргийн шүүхэд өргөдөл өгсөн 3 сараас хойш одоог хүртэл ажилгүй байсан цалингаа нэхэж гэтэл шүүх монголtv талд 100% ялалтыг өглөө бас монголtv Нэр хугарахаар яс хугар нэвтрүүлгийг өөрийн нэр дээр оюуны өмчийн газраас нэр дээрээ шилжүүлжээ ингээд би 8 жил тв салбарт бүх амьдралаа зориулсаны эцэст цалин мөнгөгүй өөрөө санаачилсан нэвтрүүлгээ алдаад үлдлээ хэхэ. Гэхдээ би хэзээч бууж өгөхгүй ээ үүнээс сайныг сэтгэж хийж залуу хүний эрч хүчийг харуулах болно. Монголtv-гийн сэтгээгүйг би сэтгэх болно Нэр хугарахаар яс хугар нэвтрүүлэг Үнэн Худлын Дэнс нэрээр үзэгч та бүхэнд хүрэх болно дахин 2.3-н маш сайн нэвтрүүлгийг би өөрөө хийж хөтөлж та бүхэндээ хүргэх болно.Дарах тусам Далдайж Доромжлох тусам 7 бурхан од мэт гялалзах болно,энэ хорвоод үнэн бүхэн ялах цаг ирнээ" хэмээв.

Ямартай ч хийж бүтээх гэж зүтгэж яваа залуусаа телевизийн эзэд ийнхүү мохоож буй явдал нь нэг биш удаа давтагдаж байгаа билээ. Гэхдээ шинийг эрэлхийлэгч залуус хэзээ ч тэдний мохоосноор унтарна гэж байхгүй. Тн удахгүй үзэгч та бүхэнд "Үнэн Худлын Дэнс" нэвтрүүлэг хүргэх болно.

Д.Ана