Загварын тайзнаа гараад 10 гаруй жилийг ард үдэж, өөрийнхөө гарын шавь нарыг бэлтгэх болсон Топ Э.Сэлэнгээг таних биз ээ. Монголын урдаа барьдаг цөөн хэдхэн моделиудын нэг тэрбээр "Гоёл-2011" наадмын топоор тодорсон.

"Шилмэл загвар" агентлагт багшилж байсан ч саяхан өрх тусгаарласан. Өдгөө "Nine dots" агентлагийг тэргүүлэх болсон юм.

Энэхүү агентлаг өөрийн гэсэн брэнд болон шилдэг моделиудыг төрүүлэн гаргах зорилготой гэнэ. Тус агентлагийн загвар өмсөгчид Өмнөд Солонгост болсон олон улсын загварын шоуд амжилттай оролцож Гран-при хүртэж байсан билээ.

Загвартаа үнэнчээр хүчин зүтгэж яваа сайхан бүсгүй маань гэрлэх саналыг хүлээн авч сүй тавьжээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Амьдралын минь хэзээ ч мартагдахааргүй, хамгийн аз жаргалтай мөч минь байлаа" гэсэн юм. Тун удахгүй хуримын товоо зарлаж, загварын шилдэг топууд цугласан нижгэр хурим хийх биз ээ.

Д.Ана