Н.Ган-Oдод Солонгос явахад нь манай улсын “3 сайд” тусалжээ
2014/08/24
Ганбууш буюу Н.Ган-Одыг уншигч та мэдэх биз ээ. Монголд 60 настайдаа гоо сайхны хагалгаанд орох зоригтой эмэгтэй байхгүй гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй. Харин тэрбээр өөрийн эмэгтэй болох хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан. Гоо сайхны хагалгаа хийлгэхээр хэдхэн сарын өмнө Солонгос улсыг зорьсон. Тэрбээр "Wonjin beauty medical group"–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгарсан бөгөөд түүнийг тус улсад ирэхийг урьсан юм. Хагалгааных нь талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.
Ингээд явах болоход түүнд 7-10 сая төгрөг хэрэгтэй болсон байна. Эмнэлгийн шугамаар гадагшаа явж байгаа хүмүүс 7-10 сая төгрөгийг дансандаа байршуулдаг. Харин түүнд энэхүү мөнгө нь байхгүй байсан аж. Ийнхүү мөнгөний бэрхшээлийг хэрхэн шийдэх ээ мэдэхгүй явахад нь түүнд ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад хэргийн сайд Л.Болд, Консулын газрын дарга Сүхбаатар нар их тусалсан гэнэ.
Тэдний тусалсан албан бичгийн дагуу ямар ч төлбөргүйгээр Солонгос яваад иржээ. Түүнийг тус улсад очсоных нь дараа Ганнам дүүрэгт тансаг буудалд буулгаад гурав хоногийн дараа тэмцээн болно гэж Вонжин эмнэлгийн зүгээс хэлсэн байна.
Н.Ган-Од 18-28 насны 100-аад орны 300-аад охидуудтай өрсөлдөж "Фото топ" моделиор тодорчээ. Энэхүү тэмцээнд нь биеийн ерөнхий пропорцос болон биеийн секси төрхийг харсан байна. Тэр тал дээр бол тэрбээр олон жил тайчихын багш гэж явсан болохоор санаа зовох зүйлгүй байсан гэв. Түүний арьсыг ямар ч үрчлээ, нугалаа байхгүй учраас 60 настай хүний арьс ийм байхгүй байдаг гэх шалгуураар сонгожээ. Ийнхүү зоригтой өөрийнхөө төлөө жинхэнэ төгс эмэгтэй болохыг хүсдэг сайхан бүсгүй маань эхний 6-т шалгаран үлдэж Вонжин эмнэлгийн нүүр царайгаар тодорчээ.
Д.Ана
Би Солонгос улс руу явсан шалтгаан бол тэр улсын хамгийн шилдэг гэгдэх Ванжин эмнэлгээс гоо сайхны хагалгаанд оруулах урилга ирсэнтэй холбоотой юм. Тэгээд яг явах болтол санхүүгийн асуудалтай тулгарсан л даа. Эмнэлгийн шугамаар явсан хүн 7-10 сая төгрөгийг дансанд байршуулдаг юм билээ. надад тийм их мөнгө хаанаас байхав. Тэгээд л хөөцөлдөж эхэлсэн. Азаар надад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад хэргийн сайд Л.Болд, Консулын газрын дарга Сүхбаатар нар их тусалсан. Тэдний тусалсан албан бичгийн дагуу ямар ч төлбөргүйгээр Солонгос явсан. Гэхдээ би эндээс явахдаа зүгээр л гоо сайхны хагалгаанд орно гэж бодсон. Гэтэл очсоныхоо дараа Ганнам дүүрэгт тансаг буудалд буулгаад гурав хоногийн дараа тэмцээн болно гэж хэлэхээр нь их гайхаж би тэмцээнд орохгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ бас дуугай байгаагүй ээ. Хэдэн насны ямар ямар хүмүүс орох юм гэж асуусан л даа. Тэгсэн 18-28 насны охидууд оролцоно гэсэн. Тэмцээнд оролцохгүй бол байрныхаа төлбөрийг өөрөө төлөх байсан болохоор оролцохоос өөр аргагүй болсон. Тэмцээн нь ч сүртэй болоогүй л дээ. Хамгийн гол нь бие нь хагалгаа хийж болох уу үгүй юуг хардаг юм байна. Жишээ нь хөл. Хөлөнд бол сунгахаас эхлээд янз бүрийн юм хийж болохгүй ш дээ. бусад нь бол хагалгаа хийж болно гэж үздэг юм байна. Тэгээд биеийн ерөнхий пропорцоос эхлээд биеийн секси төрхийг хардаг юм билээ. Тэр тал дээр бол би олон жил тайчихын багш гэж явсан болохоор би л гаргахгүй бол хэн гаргах вэ дээ /инээв/. Түүнээс гадна 60 насанд ийм арьс байхгүй гэдэг утгаараа шалгарч чадсан.
-Хэр олон хүн оролцсон бэ?
-100-аад орны 300-аад хүүхнүүд оролцсон. Тэндээсээ зургаан бүсгүй сонгож авснаас би фото топ модель болсон. Миний хувьд бол насаараа л авчихаж байгаа юм. 18-28 настай охиудуудын арьс ямар байдаг билээ минийх бол 60 настайд ийм байна гэж байхгүй гэж үзсэн. Миний арьс чинь ямар ч үрчлээ, нугалаа байхгүй л дээ. Тэгээд төрөлх хэл дээр нь яриа авдаг. Ярилцлагын дараа зохион байгуулагчид нь гайгүй өндөр сэтгэгдэлтэй байсан. Тэгээд нүүр царай болох зургаан хүний нэгээр та тодорлоо гэж хэлсэн.
- See more at: http://www.unen.mn/content/38854.shtml?alias=unen#sthash.Gk7RHRcP.dpuf
Зочин · 2014/08/25
saihan setgeltei hun boluu gj bodgdg
Зочин · 2014/08/25
een hun neg l tiim chin unenese yaridg yarij bgaag ni bi ih olon udaa sonsoj bsan
Зочин · 2014/08/25
Зочин · 2014/08/25
Bolj bna tuslah l yostoi shvvdee
Зочин · 2014/08/25
Obooshdee
Зочин · 2014/08/25
Said darga nar yaj tuslaavdee vnen yumuu itgehgvi bna bichig yabuulaa yu
Зочин · 2014/08/25
Зочин · 2014/08/25