"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Т.Баттулга буюу Батушкагийн гол дүрийн бүтээсэн "Эх орон дуудаж байна" дэлгэцийн бүтээл өнгөрөгч долоо хоногоос эхлэн кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн билээ. Уг киног Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “А-Артист” продакшн, “Од” кино театрын хамтран бүтээсэн аж. Түүхэн киноны зохиолыг найруулагч В.Агар бичжээ. Киноны продюссерээр жүжигчин, найруулагч Т.Алтантуяа, залуу уран бүтээлч С.Очирхуяг, найруулагчаар нь В.Агар, зургийн найруулагчаар Д.Ангараг зэрэг чадварлаг уран бүтээлч тус кино багт багтаж ажилласан байна.

Киноны нээлтийн үеэр Монгол, Япон, Орос, Польш дөрвөн орны уран бүтээлчид тоглосон ба гол дүрүүдийг  жүжигчин Т.Баттулга, жүжигчин Э.Ууганбаяр, УДЭТ-ын жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, залуу жүжигчин Э.Чамин-Эрдэнэ нарыг "Эх орны төлөө-III" хүндэт тэмдгээр шагнав.

Д.Ана