UBS телевизийн “Universe Best Songs-2009” тэмцээнд оролцож ГранПри эзэн болсон дуучин Ч.Цэлмүүнийг уншигч та бүхэн өвөрмөц хоолойтой гэдгээр нь илүүтэй мэдэх бизээ. Түүний дуулсан дууг сонсох дуртай фэнүүд нь уран бүтээлүүдийг нь тэсэн ядан хүлээж суудаг гэдэг. 
 
Тэрбээр одоогоос 2 жилийн өмнө айлын гэргий болж, өнгөрсөн онд хөөрхөн хүүгийн ээж болсон билээ. Ээж болж, гэрийн эзэгтэй нь үүргийг гүйцэтгэж яваа дуучин бүгсүй маань оюундаа хөрөнгө оруулалт хийж зүгээр ч нэг суудаггүй хэмээн ойр дотных нь яриа чих дэлсдэг. Тэгвэл тэрбээр саяхан 
 
Токиод хотноо болсон  25 орны залуу судлаачдын итгэлд амжилттай оролцжээ. Олон орны оюунлаг залуус дундаас дуучин бүсгүй маань ялгаран  "шилдэг илтгэл шагнал" авсан байна. 
 
Д.Ана