Урлагийн тайзнаас олны танил болсон дуучин А.Хаянхярваа өдгөө бизнесийн салбарт ид хүчээ үзэж яваа. Хаана урлаг,соёлын арга хэмжээ болно тэнд Хаянаа байж л байдаг. Сүүлийн үед урлагаасаа хөндийрч өөрийн сонирхол болох гольфоороо амжилт гарган фэнүүдтэйгээ уулзах болсон. 

Гэр бүлээ авч явах эрхэм үүргийг хүлээсэн тэрбээр уул уурхайн салбарт хүчин зүтгэж байгаа гэдгийг уншигч та бүхэн дуулсан бизээ. Багаасаа үерхэсэн бүсгүйгээ ханиараа сонгосон. Түүнийг нь Урнаа гэдэг. Хүү, охин хоёртой хосууд гуравдах үрийн зулайгаа үнэрлэх гэж байгаа гэнэ. Саяхан нэг өдөр манайдаа дээгүүрт бичигддэг мундаг гэх нэгэн эмчид үзүүлэхээр дугаарлан зогсож байсан жирэмсэн эхчүүдийн урдуур дайран орж үйчлүүлжээ. Адилхан хөл хүнд эхчүүд өглөөнөөс хойш үзүүлэх гээд зогсож байна урдуур битгий дайраад бай хэмээн учраа хэлэхэд олны танил залуу увайгүй загнан гомдоосон байна.

Та нар ганц хүн оруулахад юун сүртэй юм бэ хэмээжээ. Ямартай ч олны өмнө гарч дуулдаг нь тэндээ л байдаг юм байгаа биз. Бүгд л ажил төрөлтэй улс адилхан хурдан шиг үзүүлэхийг бодож яваа улс шүү дээ гэдгийг Хаянаа дараагийн удаа бодох хэрэгтэй шүү.

Д.Ана