Зохиолын дуучид дундаас хоолойны цар хүрээ сайтай хэмээн магтуулдаг дуучин бол МУСТА Г.Эрдэнэтунгалаг. Түүнийг эршүүд хэмээдэг байсан ч өнгөрсөн жил гоолиг болж фэнүүддээ гэнэтийн бэлэг барьснаар ийн нэрлэхээ больсон хэмээн найзууд нь хошигнодог байжээ.

Харин өдгөө эмэгтэйлэг сайхан төрхөөрөө үеийн бүгсүйчүүдээсээ аргагүй ялгарч яваа. Тэрбээр Багадаа бөхөөр хичээллэж байсан. Тийм учраас эршүүд болж өсчээ. Урлагийнх нь нэлээдгүй дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөж буй. Энэ жамыг дуучин Г.Эрдэнэтунгалаг дагахаар шийдсэн бололтой. Тодруулбал, “Тэгт тойрог” студийн уран бүтээлчид “Боржигон” хэмээх олон ангит кинонд Хонгор гэх ганц бие бүсгүйн дүрийг бүтээж байгаа аж. Тус бүтээл нь 50 ангитай юм.

Түүнд олонтаа кинонд тоглох санал ирж байсан ч татгалзсангүй хариуг өгдөг байсан билээ. Тэгвэл дууч бүсгүйд энэ удаад киноны зохиол нь ихэд таалагдсан гэнэ. Иймд тоглохоор зориг шулуудсан гэдгээ дуулгав. Тэрбээр гоё ганган, үргэлж брэндийн зүйл хэрэглэдэг айлын том охины дүрийг бүтээсэн гэнэ шүү. Жүжиглэлт дуулахаас төс өөр болохыг энэхүү инээдмийн кинонд тоглсоноороо илүүтэй мэдэрсэн хэмээн хуучилжээ.

Д.Ана