Олны танил эрхэмүүдийн хүүхдүүд “нэгдүгээр ангийн” сурагч боллоо
2014/08/31
Өнөөдөр есдүгээр сарын 1. Шинэ хичээлийн жилийн анхны өдөр тохиож байна. Эрдмийн их өргөөнөө ихийг сурч мэдэхээр алхан орж буй бяцхан үрс ээж, аавынхаа гараас хөтлөн сургуулийн босгыг алхсан. Олны танил эрхэмүүдийн жаалууд нэгдүгээр ангид элсэн орж, бага насны дурсамжаа түүх болгон үлдээхээр гэрэл зургаа авахуулжээ. Зураг түүх өгүүлнэ гэдэг шүү дээ. МУГТ Э.Бадар-Ууган, МУГЖ Х.Баттулга буюу Аглуу, жүжигчин С.Болд-эрдэнэ нарын бяцхан сурагчид хожмоо энэ зургаа харан бага насаа дурсан санагалзах биз ээ. Дүү нартаа сурлагын өндөр амжилтыг хүсье.
Д.Ана
Зочин · 2014/09/03
hend ch hereggui yum bichih yumaa olj yadah yum aa mongoliin ard tumnii hoorhon urs bugd l surguul tsetserlegtee orloo shuu dee