Энэ эрхэмийг харсан хүн болгон инээдээ барьж чаддаггүй гэдэг. Хошин урлагийнханыг харахаар л инээд нь хүрээд байдаг гэж фэнүүд нь ярилцдаг. Маск продакшны жүжигчин М.Баярмагнай дуулна ч, бүжиглэнэ ч, гитар хөгжмийг хашраадаг нэгэн. 

СУИС-ийн кино драмын ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд УДЭТ-т жил гаруй ажиллаж байгаад хошин урлагт өнөөг хүртэл хүчин зүтгэж яваа. Анх хошин урлаг руу  түүнийг Лхагваа, Батзаяа нар уруу татсан гэдэг. Ингээд удалгүй  “Эрхэм элч” болон “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байгаад 2007 оноос “Маск” продакшныг байгуулан ажилласан юм. Тэрбээр нэг хэсэг олны танил бүсгүйчүүдтэй нэр холбогдож шуугиан тарьж байсан удаатай. Гэсэн хэдий ч амьдралын ханиараа Ж.Нарантунгалаг гэх эмэгтэйг сонгон хоёр хөөрхөн хүүтэй болсон. Бага нь яг аавыгаа дуурайсан Магнайгийн "бяцхан" хуулбар гэнэ шүү. Ойр дотных нь бага жаалыг нь "яг л аав" хэмээдэг аж. Хүү нь томоо болж аавынхаа жүжгийг үзэж суудаг фэн нь болжээ. 

Д.Ана