Мисс П.Шүүдэрцэцэг: Би хоролмаа биш
2014/09/06
Мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэгийг уншигч та аль хэдийнээ таньдаг болоо биз ээ. Олны танил эрхэмүүд сүүлийн үед сайн үйлсийн аянд нэгдэж хандив өргөж, Ice bucketchallenge-д нэгдэж байгааг та бүхэн мэднэ. Тэгвэл саяхан жүжигчин Б.Навчаа, П.Шүүдэрцэцэг нар хандиваа өргөн, мөстэй усаа толгой дээрээ асгуулсан билээ. Харин жүжигчин Шүүдрээ дараагийн гурван хүнээрээ жүжигчин О.Дөлгөөн, А.Ганчимэг, мисс Х.Бадамгэрэл нарыг дуудсан юм. Ийнхүү түүний дуудсан 3 бүсгүй гурвуулаа амаржаад удаагүй байгаа билээ. Үүнийг зарим нэг шар хэвлэлд "хоролмаа зан гаргалаа. Яаж төрөөд удаагүй байгаа хүмүүсийг цэл хүйтэн мөстэй ус толгой дээрээ асгуулахыг санал болгов оо" хэмээн бичжээ.
Энэхүү мэдээлэлд мисс П.Шүүдэрцэцэг ихэд эмзэглэсэн бололтой. Тэрбээр "нэг л өглөө сэрэхэд хоосон толгойтой бас хоролмаа хүүхэн болцон байх юм. Амьдрал гэж сонин шүү. Уг нь би өөрийнхөө хүндэлдэг найзуудаа дуудаж Icebucketchallenge-д нэгдээрэй гэж уриалсан юмсан. Энд би ямар ч муу муухайг үзэх гэсэн үгүй. Үргэлэ миний мууг үзэх гэсэн хүмүүс бас их байх юм аа. Би ямар доллар биш дээ. Бүгдэд нь таалагдана гэж үгүй ш дээ. Ядаж найзуудыг минь битгий оруулж, тэднийг эмзэглүүл тэгэх үү би гуйя. Найзыгаа ингэж хорлох хүн би биш. Юу ч мэдэхгүй хүн мэддэг юм шиг ярьдаг ш дээ. Харин мэддэг хүн хэзээ ч ярьдаггүй юм. Уучлаарай гэхдээ би дахиад буруутанэ болчихож" хэмээн дээрх дуудсан найзуудаасаа уучлалт хүссэн юм.
Х.Бадамгэрэлийн хувьд дуудлагыг хүлээн авч, Ажиа гэгээний эмнэлэгт 100 мянган төгрөгийг хандивласан. Харин жүжигчин О.Дөлгөөн, А.Ганчимэг нар хариу хэлээгүй байгаа юм. Хүний эрүүл мэндийг хүндэтгэж үзэж болно. Мисс Х.Бадамгэрэлийн адилаар мөстэй усаа толгой дээрээ асгуулахгүй хандиваа өргөж, сайн үйлсэд нэгдэхэд л болох асуудал шүү дээ.
Д.Ана
Зочин · 2014/09/08
шүүдэрцэцэг гэдэг энэ гажиг хүүхэн тэр бичлэг дээрээ усаа цацуулахаасаа өмнө найзуудаа та нар нэгдэж буяны үйлс бүтээгээд усаа цацуулаарай 24 цагийн хугацаа байна шүү гэж амаараа хэлсэн тэгэхээр усаа цацуулаарай гэж хэлсэн болохоор өөрөө бодлогогүй хэлсэн үгийнхээ төлөө уучлалт гуйх нь зүйн хэрэг ямар ухамсаргүй хүүхэн
Зочин · 2014/09/08
Shuudertsetseg minii duu ehleed duudah huniihee tuhai sain tungaah bj dee chi chini ooroo emegtei hun shuu dee bodlogogui ug uildel bur ezniigee evevgui bdald oruuldag yum ts****id uhaantai bjbuz
Зочин · 2014/09/07
henii amnaas buruu ug unah nuu gj tsuuvur chono shig anaad bj bdag heseg buleg SETGUULCH gsn neriig gutaasan humuus bdag shig bga yum, niiteeree chamaig tegj bodoogui ee bitgii sanaa zov, chamaig HOROLMAA bolgoh geed bga HOROLMAANUUDIIG bitgii too chamd ataarhsan ulsuud l iim yum bichdeg bh, tegeh tusam ni gyalalzaad ug busgui mini. AMJILT
Зочин · 2014/09/07
Бадамгэрэл 100 биш шдээ 1200 000 буюу нэг европ бүрэн тоноглолтой орны мөнгө хандивласан шүү DORGIO