Монголын шилдэг жүжигчид төрөн гардаг УЭДТ-ийн залуу жүжигчид театраа орхисоор байна. Өнгөрсөн жил тус театрын нүүр царай болж байсан жүжигчид гэгддэг У.Уранчимэг, Д.Ганцэцэг А.Ганчимэг нар гарсан. Тэд театраасаа гарч "Хувьсал"  продакшнд харьяалагдах болсон.

Тэгвэл энэ удаад дахин үзэгчдийн хайртай жүжигчид МУСТА Т.Хулан, Д.Ганцэцэг нар гарлаа. Энэ тухай жүжигчин Т.Хулан "2006 онд УДЭТ-ыг хүсэн, хүлээж байж босгыг нь давж, сайхан хамт олонтой болж, сурч суралцаж явсаар найман жилийг ардаа орхижээ. Драмын театраасаа чөлөөлөгдөх, хамт олноосоо сална гэдэг хүнд шийдвэр байсан. Та бүхнээсээ, театрынхнаасаа том хүлцэл өчье” хэмээв.

Драмын театрыг авьяаслаг өсч яваа залуу жүжигчид нь юуны учир орхих болов гэдэг нь "нууц" хэвээр үлдсээр байгаа билээ. Ямартай ч драмын театрыг орхих бүсгүйчүүдийн цуваа тасрахгүй үргэлжилж буй нь юуы учир вэ гэсэн асуулт хариултгүй үлдэж байна.

Д.Ана